Гачууртын аманд баавгай орж иржээ
2019/12/08
Гачууртын Шар хоолойн аманд /2019.12.06/ баавгай үзэгджээ. Өнгөрсөн есдүгээр сараас хойш Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Дорнод зэрэг аймгуудын зарим суманд баавгай уулнаас бууж, хүн, малд халдсан тохиолдол ихээр гарах болсон. Тэгвэл энэ сарын 06-нд хотын ойролцоо баавгай орж ирсэн тохиолдол гарлаа.
Иймд иргэдийг хотын ойгоор аялал, зугаалга хийхгүй байх, мөн малчдыг малдаа ганцаараа явахгүй байхыг Нийслэлийн байгаль орчны газраас анхааруулж байна.