Тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмлээ
2019/12/31
УИХ-ын гишүүн Ц.Гарамжав зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг өргөн барьсан юм. Тэгвэл уг төслийг Засгийн газрын өчигдөр болсон уралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэв.
Олон хүүхэд төрүүлсэн болон ажилласан жилийн болзол хангасан нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон иргэний тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмлээ. Тогтоолыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр шийдвэрлэв.
1991-1994 онд тэтгэвэр тогтоолгосон 44 мянган иргэний 21.2 мянга нь Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байна. Эдгээрийн 14.4 мянга буюу 68 хувь нь олон хүүхэд төрүүлсэн нөхцөлөөр, 3.8 мянга буюу 18 хувь нь ажилласан жилийн болзол хангасан үндэслэлээр эрт тэтгэвэр тогтоолгосон юм. Ажилласан жил цөөн, тэтгэврийн хэмжээ нь бага байгааг харгалзан дээрх 21.2 мянган иргэний тэтгэврийг нэмлээ.
Зочин · 2020/01/06
Tiim shuu Ulsadaa 40-eed jil ajillacnihaad odoo tsalingiin dood hemjeenees baga eereer helbel 300 garui tegregiin tetgever avcn baina
888 · 2020/01/04
Тэжээгчээ алдсаны тэтгэвэр, хүүхэд нь оюутан болонгуут хасагддаг нөхцөлийг өөрчилж болдоггүй юм байх даа.Их хэмжээний санхүүгийн эрсдэл,оюутан болохоор илүү тулгарах юм.Тэжээгч нь улсад 30 жил даатгал төлсөн байх жишээтэй.
Онигоо · 2020/01/02
Үхсэн хүмүүсийн зураг тавьжээ
Монголын ард түмэн · 2020/01/02
Хийсэн ажил, авдаг цалиндаа тохирсон шимтгэл төлж, түүндээ тохирсон тэтгэвэр авдаг. Тэгшитгэж улс төр хийх гээд байгаам бол тэр ЗГ, улс төрчид, нам эвслүүд, өөр юу байдаг юм тэд нар нь тэтгэвэрийн санд шимтгэлийг нь төлөх хэрэгтэй. Тэгээд л тэтгэвэрийн сан хоосорсон гээд яриад байх шаардлагагүй. Тэтгэвэр авагчид биш увайгүй улс төрчид, арчаагүй намуудын бодлого ийм байдалд хүргэж байна.
Togoo · 2020/01/02
Заримд нь хэдэн төгрөг нэмсэн дүр үзүүлж ахмадуудаараа бүү даажигнацгаа, Би тэтгэвэр нэртэй хэдэн төгрөг авч буйгаа төрийн хишиг гэж үздэггүй, залуу чадалтай үедээ хөдөлмөрлөсөн хөлснөөсөө төрд итгэж хадгалуулсан мөнгөө авч байна гэж үздэг. Нийгмийн даатгалын санг хувхайлагчидтай тэмцмээр байна, тэднийг олмоор байна тэтгэвэрийнхээн!!! Тэтгэврийн санг хариуцаж байсан С.Эрдэнэ, Чинзориг мэтийн луйварчдаас асууя. Тэтгэвэрийг яагаад тэгшитгэх гээд байгаа юм, хадгалуусан хэмжээгээрээ л авах ёстой. Имфляцын төвшингээр нэмнэ гэсэн амлалтаа яах вэ? худалч нараа.
Зочин · 2020/01/02
Өөрт чинь 18888 нэмэгдэж хөгшин бид хоёрт 1 төгрөгч нэмэгдсэнгүй.
Зочин · 2020/01/01
Anh · 2020/01/01
Ene stereg.stagdaagiihan.yahaaraa.taivan stagt.yu.ch hiigeegui.baij.ert tegeed undur tetgevertei.bdgiin.45hureel.tetgever.barag.1saya.avdag.bizde.davarsan.yumnuud.ednuuded.er.ni.yu.hiisen.gej.tegej.bgn.yamar.daind.yavaad.yamar.stus.ursgasiin
зочин · 2020/01/01
Ямар учиртай нэмэлт вэ өнөөдөр тэтгэврийн мэссэж ирсэн чинь 18888 төг нэмэгдсэн байхын ???
Zochin · 2020/01/01
Baga tetgewertei hugshchvvliin tetgewriig 50000 aar nemchihgvi yasiindee zarim yadarsan hugshchvvl ni uilaad suuj baihiin Garamjav gej mal huuli sanaachilbal gvitset sanaachlahgvi hugshchvvliig yalgawarlan gaduurgaj yu hiih gesiindee
bat · 2020/01/01
Энэ удаа олон сонгогдсон олны танил эрхмүүдэд итгэл бүү өг үүний оронд шинэ хүн өөр нам сонгоцгоое шинэ хүмүүсийг хуучин төрийн механизм нь хянана хөдөлгөхгүй энгээд төр хяналтанд орж ард түмэн хожноо
зочин · 2020/01/01
НААД ГАРЧИГАА ЗӨВ ТАВИАЧЭЭ. ТЭНЭГ СЭТГҮҮЛЧИЙН ОРОНЦОГ ОО. БҮХ ТЭТГЭВЭР БИШЭЭ МУЛГУУ МИНЬ
Зочин · 2019/12/31
зочин · 2019/12/31
ҮНЭХЭЭР ахмадуудаараа тоглоод байх юм.65 , 70 , 75 , 80ба түүнээс хишиг гэж үнэ зөрүүтэй ялгаварлах юм Одоо төрийн албаны цалин нэмэхдээ ахмадуудын бас ялгаварлалаа.Тэгээд ч цалин тэтгэвэрийн харьцаа үнэхээр их зөрүүтэй болж байна.Эмнийхээ мөнгөнд хүрдэггүй мөнгөтэй эмгэд өвгөд минь бидний энэ үеийг бидэнд үлдээх гэж мөн ч их зүтгэсэн дээ.Та нар минь тэтгэвэр бага гээд жагсдаггүй болохоор л ялгаж байна даа
шаабар · 2019/12/31
Хөөрхий хөгшдөөрөө тохуурхаад ч байх шиг. Бүгд л тэтгэвэр нь 50 мянгаар нэмсэн гэж эндүүрээд баярлаад байсан даа. Олигтойхон тайлбарлаад хэлчихгүй. Төөрөгдүүлээд л ...