АНУ Ираны эсрэг дахин хориг арга хэмжээ авна
2020/01/09
Ирак дахь Америкийн цэргийн байгууламжуудад Иран пуужингийн цохилт өгсөнтэй холбогдуулан Теграны эсрэг эдийн засгийн нэмэлт хориг арга хэмжээнүүд авах болно гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.
Д.Трамп лхагва гарагт Цагаан ордонд хийсэн мэдэгдлийнхээ үеэр хэлэхдээ, уг халдлагын улмаас Америк, Иракийн нэг ч иргэн амь үрэгдээгүй хэмээгээд, Америк цэргийн хүчин чадлаа Ираны эсрэг ашиглах хүсэлгүй байна гэжээ.
Лхагва гарагийн өглөө Иран Ирак дахь цэргийн хоёр байгууламжийг онилон пуужингийн цохилт өгсөн юм. АНУ-ын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Пентагоны төлөөлөгчийн мэдээллийг иш татан уламжилснаар, Иран 15 пуужин харвасан аж.
“Эдиин засгийн нэмэлт хориг арга хэмжээг нэн даруй авах бөгөөд хугацааны хувьд Ираныг байр сууриа өөрчлөх хүртэл үргэлжлэх болно” гэж АНУ-ын Ерөнхийлөгч мэдэгдсэн байна. Мөн тэрбээр Америк, Ираны аль алинд тулгамдаж буй асуудлуудыг зохицуулах чиглэлд хамтран ажиллах боломжтой хэмээн хэлжээ.
montsame.mn