Монголын хип хоп холбооны тэргүүн, дуучин Ш.Батбаяр буюу Баавар "Улаан бал" нэвтрүүлэгт оролцож, залуучуудаа хар тамхинаас хол байхыг уриаллаа.

Тэрбээр эл төрлийн гэмт хэрэгт өмнө нь холбогдож, тухайн үедээ ял шийтгэлээ өөрийн биеэр хүлээсэн билээ. Энэ талаараа, би гэнэн томоогүй зангаасаа болж хууль бус зүйлийг хэрэглэсэн. Урлагийнханыхаа нэр төрийг унагаж, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсондоо үзэгчдээсээ болон бүх хүмүүсээс хүлцэл өсөж байна гэв. Өдгөө тэрбээр хар тамхи гэгч зүйлээс салаад 8 жил болж байгаа ажээ.

Ингээд түүний оролцсон нэвтрүүлгийг бүрэн эхээр нь хүлээж авна уу.