Мария Магдалене гэх канад эмэгтэй гоо сайхны хагалгаанд 100 мянган доллар зарцуулан гадаад төрхөө эрс өөрчилж, хиймэл хүүхэлдэй шиг л болжээ. 

Гоо сайхны хагалгаанд донтохоос өмнө тэрбээр бусдын л адил жирийн нэг эмэгтэй байв. 

24 настай тэрбээр дэлхийн хамгийн том умайн уруултай эмэгтэй болох гаж хүсэлтээ авсан нууц эрхтэндээ өөх шахуулжээ. 

Мэс заслын үеэр би бараг үхээд боссон. Надад хоёр удаа цус сэлгэсэн. Мэс ажиллагааны үеэр маш их цус алдсан. Үүний улмаас би бараг үхэх шахсан бөгөөд долоо хоногийн турш өвчтэй хэвтсэн. Гэхдээ энэ мэс засал ямар нэг харшилаас л үүдэлтэй амжилтгүй болсон болов уу гэж би таамаглаж байна хэмээн Амьд силикон хүүхэлдэй Мария ярьжээ. 

Одоо түүний бие нэлээд сайжирсан ч умайн хэсгийн орчимд өвдөлт нь байсаар байгаа аж. Түүний хувьд 3 жилийн өмнө анх удаа гоо сайхны мэс засалд орж байжээ.

Харин одоо бол түүний бие, төрх эрс өөрчлөгдсөн. Түүний бие бүхэлдээ шивээсээр дүүрснээс гадна хацар, уруул, хөх, шүд, өгзөг гээд олон эрхтэнд нь өөрчлөлт орсон байна.