М.Энхсайхан прокурорт дуудагджээ
2020/03/02
Ерөнхий сайд асан М.Энхсайхан өөрийн твиттер хуудсаараа "Шинийн 8-ны шуурхай мэдээ" мэдээ хэмээн прокурорт дуудагдлаа хэмээн жиргэв.
Тэрбээр "Прокурор дуудлаа. АТГ-ээс бэлдсэн хавтаст “хэргээ” бариад шүүх рүү хүргэгдлээ. Тэднээс хууль ёс, шударга ёс хүлээх хэрэггүй боллоо. Бие даасан, хараат бус Шүүх байгаа гэж найдах л үлдэв." гэжээ.
Түүнийг АТГ-аас Тавантолгойн төслийн Ажлын хэсгийг ахалж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгасан байдаг. Улмаар түүнийг өнгөрсөн оны зургаадугаар сард ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад сулласан. Харин нэгдүгээр сарын дундаар АТГ-аас Ерөнхий сайд асанд холбогдох хэргийг шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн юм.
Зочин · 2020/03/03
Зочин · 2020/03/02
Асуудал байгаа болоод л шалгаж байгаа байлгүй дээ дээдсууд шуух хуулийн байгууллагыг бугд л шударга бус улс төр гэх бодж дээ өөрсдөө ч төр барилцаж байхдаа хуул ямар болгосноо мэдэцгээдэг юм болов уу даа
Mongol · 2020/03/02
Naad xulgaich chini zugtana shuu