Т.Дэлгэрмөрөн: Мундаг хүмүүстэй эн дүйцэхгүй аймшигтай хүний дүрийг дууныхаа клипнээс хассан
2020/03/19
Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн амьдралын талаар сошиалд ил байдаг болсон. Тэрбээр өөрийгөө хамгаалсан үг дуугарахаар хар тамхичин, хүчирхийлэгч болгон хувиргаж байгаа нь надад маш их дарамт үүсгэж байна. Би үр хүүхэдтэйгээ уулзаж чадахгүй уйлж явах үедээ бодлоггүй алхам хийж байсан нь үнэн хэмээн нэгэн шар хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдав. Тэгвэл дуучин залуу өнөөдөр өөрийнхээ цахим хуудастаа "Өглөөний мэндээ ах дүүсээ. "Солонгон ааштын увидас" нүүр хуудас өдгөө 150 мянган дагагчтай овоо сайн хөгжиж иржээ. Энэ нүүр хуудсыг өнөөдрийн зэрэгт хүргэх гэж Т.Дэлгэрмөрөн амьдрал охин хоёроо анзаарах завгүй зүтгэсэн.
Т.Ананда бол сайхан дүр төрхтэй авхаалжтай нэгэн харамсалтай нь тэр бүхний цаана шал өөр хүн оршин байдгийг охин бид хоёроос өөр хүн мэдэхгүй ээ. Түүний хичээл зүтгэлийг ил гаргах гэж би бүх зүйлээ зориулсансан. Харамсалтай нь энэ бүхэн миний эсрэг ашиглагдсан даа.
Түүнд шаарлагатай хоолны бүтээгдэхүүнүүд, эд материал, зураг авалт, 10-н удаагийн нэвтрүүлэг, урлаг соёлын одод, олны талархал хүлээсэн уран бүтээлчид гээд бүх хүн миний хүслийг биелүүлсэн юм. Та бүхэндээ баярладаг ч одоо бол та нараасаа ичиж байна аа уучлаарай .Ямар сайндаа л "Солонгон ааштай бүсгүй" хэмээх дуу бүтээж тэр болгондоо бүгдийг багтаахав. Энэ бүхэн миний хайр байсан юм. Гэвч үнэн дүрийг нь мэдсэн болохоор тэр мундаг хүмүүстэй эн дүйцэхгүй аймшигтай хүний дүрийг дууныхаа клипнээс хассан юм.Хоолны Live хийлгэх тоолонд Солонгос улсаас агаараар шинэ загас авчруулахад л 800-1 сая төгрөгний зардал гардаг байлаа шүү дээ. Ингээд бодохоор гэнэн итгэмтгий би хангалттай нэг өрөө байр авчих хэмжээний зардлыг энэ хуудсанд зориулсан юм даа.Т.Анада амьдралаасаа гадна маш их ажил хийнэ.Гэвч юу хийдэг нь мэдэгдэхгүй өглөө гараад л орой орж ирнэ.Хаана юу хийгээд яваагаа хэлэхгүй.Асуухаар уурлана аашлана харамсалтай нь ирэх тоолондоо согтуу.Ямарсайндаа нэг сартай үрд минь мөөмөө хөхүүлэхгээд ухаан мэдрэлээ алдсан байхад нь охин бид хоёр хориглож олон ч удаа хэрүүл маргаан үр хүүхдийнхээ нүдэн дээр харуулсандаа.Ааш авир нь дийлдэхгүй ямар нэгэн байдлаар хэрүүл гаргана.Энд тэндгүй хэрэглэсэн ариун цэврийн хэрэглэлээ хаячихна би бүр гайхаад сүүлдээ ч үглэж дуулах хоёроо ялгахаа байсан.Согтох тоолондоо хэрүүл өдөж нүүр амруу минь цус асгартал уруул амыг минь сэт цохино.Аргаа барахдаа биеэ хамгаалж зулгаалцана даа.Хэрүүл маргаанаас үүссэн хөхөрсөн хохирсон бүхнийхээ зургийг дарж баримтжуулна.Намайг өмөөрсөн бүхэнд өнөөх зургаа явуулж амыг нь таглана.Би ч сүүлдээ адилхан арга хэрэглэж агсам тавих болгоныг нь утсандаа бичиж баримтжуулна.Өглөө нь сэрээд л утсаа шалгахаар бүгдийг нь устгачихсан байна.Энэ мэтээр сүүлдээ түүний үйлдэл хэрээс хэтэрч орон гэртээ хонохгүй үеүүд зөндөө. Хаана хонов гэхээр ээждээрээ л гэнэ. За тэгвэл ээжтэйгээ яриулдаа гэхээр эргээд л хэрүүл болно.Би сүүлдээ айдаг боллоо эд эрхтнээрээ ч хохирч үзлээ. Нэг удаагийн агсамнасан хэрүүлээс болж хогийн савны тосгуурын төмөр гуяндаа зоолгож гэмтлийн эмнэлэгт очиж 17н оёдол тавиулж явлаа Дээгий нь. Энэ бүхэн дуусаагүй ээ. Охин гурван сартайдаа ханиад хүрч төмөр замын эмнэлэгт аав нь 10н өдөр үрээ сахин эмчлүүлсэн юм.Нэг л удаа ирэхдээ бас л согтуу.Аргаа барсан эмч сувилагч нар хамгаалагч дуудан хөөж байлаа.Гэлээ ч Дээгий нь хайртай хэвээрээ тэсэж тэвчсээр л явлаа.Хайртай дотны ах дүүстэй минь дотно харьцаа үүсгэж ажилтай гадна дотны орнуудаар явах тоолонд өнөөх бузар үйлдлээ хийнэ. Аргаа барахдаа нэг удаа тэдний явдлыг хооронд цохилдуулж би барьж авсан юм. Хангалттай шүү дээ би яах юм бэ арга дууслаа шүү дээ.Сүүлдээ ч амиа хорлоё гэж их ч бодсон доо.Эр хүн чинь ийм л зүйл дээр үнэхээр гомддог юм шүү дээ.
Түүний олонд танигдсан өнөөх хуудсанд баримт болох олон live бичлэг бий.2019 оны 12 сарын 7ны өдөр халтирч унаад гараа гэмтээчихлээ гээд ороод ирхэд нь гэмтэл явж үзүүлсэн юм.Түүний чигчий хурууны яс нь эмтэрсэн байна аа гэж байсан эмч. Гэтэл 2020 оны 2 сарын 4-нд өнөөх гар нь намайг хүндэвтэр хэрэгт гүтгэх хэрэгсэл болон ашиглагдсандаа.Үнэн хэрэг дээрээ үртэй минь уулзуулах нэрээр гэрээс миний эд зүйлийг нууцаар аван зугтаж баригдахдаа шаралхаж цагдаагийн газарт шүүх эмнэлгээр хуурамчаар таньдаг хүнээрээ бэртэл гэмтэл тогтоолгож өнөөдөр бидний амьдралыг гэмт хэрэгтэн, хүчирхийлэгч, хар тамхичин, алуурчин болгоод хувиргачихсан.Төрийн төмөр нудрага хөдлөөд эхэлсээн одоо бид бүгдээрээ хууль уншуулах дээрээ ирсэн.Үүрийн 5н цагт үрийг минь бариад хүрээд ирнэ унтаж байх ёстой хүүхдээ хараад би ч хэлэх үггүй.Өвөрт минь орж өглөө нь боодол 20.000 тын дэвсгэрт аваад л явна. Орой нь цагдаад өргөдөл өгнө. Мөн ч их байцаагдаж цус шээсээрээ шинжилгээнд хамрагдаж шалгуулсан даа. Надаас сүүлдээ залхасан байх оо. Би ч сүүлдээ дассан доо. Энэ хүний аав нь гэж ямар дурак байдаг байна аа лав л Монгол эх орны хөрсний дээр доор байдаггүй юм байна. Түүнийг ээж нь сайн мэддэг бололтой.Тэгэхээр энэ хүн Монгол хүн биш болж таарлаа. Сайхан буурлуудын буянд дураар өссөн тэнэг толгой ингэж хүмүүжсэнийг ээж нь сайн мэддэг юм билээ.Түүний шунал дуусаагүйээ надтай хэрүүл хийж явахдаа сар гаран үрийг минь аваад ээждээрээ очсон гэсэн. Гэв ч тэр ээждээ очоогүй ээ. Миний нэрийг ашиглаж найзын минь компаниас 560 сая төгрөгний байранд ороод хэвтчихэж.Миний төрсөн өдрийг далимдуулан намайг дуудаж сэтгэлийн драм хөдөлгөнө. Гэвч Т.Дэлгэрмөрөн 15-н жилийн турш сар болгон 6.7 сая төгрөгний хүү төлөх өрөнд унасан байлаа. Би хайртай болохоороо зүтгэсээн гэвч энэ бүхэн боломжгүй байсан. Хамгийн сүүлд тоглолттой явсан хойгуур хайртай үрийг минь тэр байрнаас хөөсөн байлаа. Бид хоёр гэртээ хариагүй хоёр сар тэр байшинд хамаг л тавилгыг нь авч өгөлцөхөд туслаж хариуд нь хайртай Зөөсийг минь харанхуй шөнө гэрийх нь хашааны гадаа нулимстай үлдээгээд одсон байв. Хоёр сар ямар ч хоол ундгүй байсан хүйтэн гэртээ үр бид хоёр жаргалтай буцаж ирсэн. Энэ бүхэн ийм л учиртай байсан болохоор би та бүхнийг энэ "Солонгон ааштын увидас" нүүр хуудсыг REPORT хийгээрэй гэж сануулсан юм. Одоо тэр өнөөх байрнаасаа шахагдаж яг тэр байрныхаа дээд давхарт 400 саяын байранд хэрхэн учраа олохгүй үрийг минь барьцаалан бүгж байгаа.Энэ хүн айхтар тархитай.Даанч түүнийгээ буруугаар ашиглана.Түүнтэй дотносох хэн нэгэнд болгоомжтой байхыг сануулая.Тэр яг минийх шиг зургийг чинь авч эргээд барьцаалах болно оо.Түүний яг намайг ашигласан шиг дахин нэг баримтыг дэлгэе.Тэрээр энэ хэрэг дээрээ шүүхээс оргон зайлсан гэмт хэрэгтэн юм билээ" хэмээжээ.
Зочин · 2020/03/21
Вирусны хажуугаар энэ 2 бас юу вэ байнга л хэрүүлээ нийтэлж байхын ор дэрны хэрүүлээ хоорондоо зохицуулаач малуудаа бөгс бөөрөө удирдаж чадахгүй 2 мал
Зочин · 2020/03/21
Таарсан 2 лав эрүүл биш
зочин · 2020/03/20
коронагаас өөр унших юм болдохгүй байсан юм ккккккккк
Зочин · 2020/03/19