Беларусийн Санхүүгийн гэмт хэрэг мөрдөх газраас эрэн сурвалжлах сэтгүүлч Сиархей Сацукийг өчигдөр баривчилсан талаар EJ.by цахим хуудсанд мэдээллээ.

Цар тахлын эсрэг засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг шүүмжлэн өгүүлэл бичсэн түүнийг бусдаас хээл хахууль авч эрүүл мэндийн салбар дахь авлигын талаар түүх зохион бичсэн гэж буруутгажээ. Тухайлбал Беларусийн Эрүүл мэндийн яамны өнгөрсөн онд эм худалдан авсан үйл ажиллагаанд авлига байсан талаар бичиж 5000 ам.долларыг хахуульд авсан гэж түүнийг буруутгаж байгаа боловч түүнд хэн хээл хахууль өгсөн болон ямар шалтгаанаар ийм үйлдэл хийсэн талаар Санхүүгийн гэмт хэрэг мөрдөх газраас тодорхой тайлбар өгөөгүй байна. Беларус Улсад хээл хахууль авсан гэмт хэрэгт 3-10 жилийн хорих ял шийтгэдэг.

С.Сацук нь эртнээс Беларусийн эрүүл мэндийн тогтолцоон дахь авлигын талаар ил тод байдлаар шүүмжилж ирсэн. Коронавирусийн цар тахал дэгдэж эхэлснээс хойш тэрээр Засгийн газраас тахлын дэгдэлтийн талаархи мэдээллийг олон нийтээс нуун дарагдуулж байгаа талаар удаа дараа өгүүлэл бичиж шүүмжилсэн билээ.

Эх сурвалж: https://www.occrp.org