11 байршилд цахим дуудлага худалдааг зохион байгууллаа
2020/04/08
Нийслэлийн 2020 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийт 47 байршилд дуудлага худалдааг зохион байгуулахаар тусгагдсан бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/187 дугаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг зохион байгуулах тухай” захирамжийн дагуу 1-р ээлжийн 11 байршилд 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр цахим дуудлага худалдааг зохион байгууллаа.
Цахим дуудлага худалдаа 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн өглөөний 09:00 цагаас 15:07 цагийн хооронд 7 байршилд 18 оролцогч хүсэлт ирүүллээ.
Хан-Уул дүүрэгт
- 21-р хороо Морингийн гэр хорооллын урд, орон сууцны зориулалтаар 0.4 га газрыг 53.309.200 төгрөг,
- 21-р хороо Нисэх зурвасын урд талд, өвлийн хүлэмжийн аж ахуйн зориулалтаар 3.3 га газрыг 156.128.000 төгрөг,
Сонгинохайрхан дүүрэгт
- 21-р хороо Баруун турууны давааны баруун хойд талд, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалтаар 0.5 га газрыг 6.100.800 төгрөг,
- 2-р хороо Толгойтын эцсийн тойргийн зүүн хойд уулан дээр, үүрэн холбооны станцийн зориулалтаар 0.034 га газрыг 1.624.686 төгрөг,
Баянзүрх дүүрэгт
- 5-р хороо Эрдэнэтолгой дээр, үүрэн холбооны станцийн зориулалтаар 0.009 га газрыг 2.481.219 төгрөг,
- 11-р хороо Ургах наран хорооллын зүүн хойд уулан дээр, үүрэн холбооны станцийн зориулалтаар 0.007 га газрыг 681.553 төгрөг,
11-р хороо Хуучин эмэгтэйчүүдийн хорих ангийн хойд талын толгой дээр, үүрэн холбооны станцийн зориулалтаар 0.01 га газрыг 892 214 төгрөгөөр дуудаж, цахим дуудлага худалдаанд 7 ялагч тодорч, 4.26 га газраас 221.217.672 төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр боллоо.
Зочин · 2020/04/08
ymar ch ded butetsgui hereggui gazar yun unetei zarah sanaatai um ternii orond irgeded avay gesen gazart ni 007 oo ogoochee odoo boltol gazar baihgui geed ogohgui um gazriin albanii avilgachid