МХЕГ: ‘Монос’ компанид гурван сая төгрөгийн торгууль тавьсан
2020/04/16
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Монос”, “Нахиа Импекс” компаниудтай холбогдох зөрчлийн талаар мэдээлэл хийлээ. Тус компаниудын гар халдваргүйжүүлэх бодист техникийн спирт хийсэн зөрчил илэрсэн талаар өчигдөр мэдээлсэн.
Гэтэл уг хоёр компанийн зүгээс ташаа мэдээлэл гэсэн мэдэгдлийг гаргаад байсан юм.
МХЕГ: УОК-оос МХЕГ-т коронавирусийн халдварын үед гар ариутгагчийн хүрэлцээг сайжруулах, нөөц нэмэгдүүлэх чиглэлийг өгсөн. Тэгээд энэ шалгалтыг хийсэн байгаа. Тус компаниуд хүнсний гуравдугаар спиртээр гар ариутгагчид ашигласан гэж мэдээлсэн. Манай улсын стандарт нь MNS516159 гэсэн стандартаар хийгдэх ёстой. Уг стандартад халдваргүйжүүлэгчийн түүхий эд нь тансаг зэрэглэлийн этилийн спирт байна гэж заасан байдаг. Үүнийг альфа, онцгой, тансаг, дээд гэж ангилдаг. Гуравдугаар зэргийн спирт нь манай улсын стандартад байхгүй.
Мөн эдгээр компаниуд тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах ёстой байтал тусгай зөвшөөрөл авалгүй үйл ажиллагаа эрхэлж байсан. Тиймээс Мэргэжлийн хяналтын байгууллагаас эрүүл ахуйн нөхцөл байдалтай нь холбогдуулан “Монос” компанид гурван сая төгрөгийн торгууль тавьсан.
Тухайн компаниуд буруугаа хүлээхгүй нийгмийн сүлжээгээр буруу мэдээл түгээж байна. Гуравдугаар зэрэглэлийн этилийн спирт бол техникийн спирт мөн. Техникийн этилийн спирт халдваргүйжүүлэх нөлөөтэй. Бусад улсад үүнийг халдваргүйжүүлэхэд хэрэглэдэг. Гэхдээ манай улсад гар ариутгалын бодисыг хүнсний тансаг ангиллын 96 градусын спиртээр хийнэ гээд заачихсан байдаг. Техникийн спиртийг хоргүй, хүнсэндээ хэрэглэж болох юм байна гэж ойлгож болохгүй. Үүнийг ууж хэрэглэсэн тохиолдолд хортой. Гадуур тодорхой стандартын дагуу бүтээгдэхүүн хийгээд хэрэглэх боломжтой.
ЗОЧИН · 2020/04/16
Торгууль яасан бага юм бэ?