Газрын дуудлага худалдааны ялагч тодорлоо
2020/05/14
Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/187 дугаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг зохион байгуулах тухай” захирамжийн дагуу НГЗБА-ны Газрын Менежмент төлөвлөлтийн хэлтэс ГЗБГЗЗГ-ын www.mle.mn цахим биржийн системээр дөрвөн удаагийн цахим дуудлага худалдаа зохион явууллаа.
Цахим дуудлага худалдаанд хөдөө аж ахуй, аялал жуулчлал, орон сууц, худалдаа үйлчилгээ, шатахуун түгээх станц, үүрэн холбооны станцын зориулалт бүхий 47 байршлыг цахимаар санал болгосноос 36 оролцогч оролцон 14 байршилд ялагч тодорсон.Тухайлбал: Үүрэн холбооны станцын зориулалтаар 7, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалтаар 4, өвлийн хүлэмжийн аж ахуй, орон сууц, ШТС-ын зориулалтаар тус бүр нэг нэг ялагч тодрон нийслэлийн төсөвт 265,3 сая төгрөг төвлөрүүлж байна.
Мөн өнөөдөр дөрөв дэх удаагийн газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаанд таван оролцогч оролцон хоёр байршилд үнийн санал илгээж, хоёр ялагч Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалтаар Сонгинохайрхан дүүрэг 21-р хороо, Баруун турууны давааны баруун хойд талд зэрэгцээ байрлах 0.5 га, 1.02 га газрыг тус тус эзэмшихээр боллоо.
Зочин · 2020/05/15