Б.Идэр-Одын кибер найз бүсгүй Амара олны анхаарлыг татав
2020/05/18
Комедиан Б.Идэр-Од цахим орчинд нэгэн бүсгүйн хамтаар зураг оруулсан нь олон хүний анхаарлыг татан зарим нь түүнийг хайр дурлалын эзнээ олжээ гэх нь ч байлаа.
Тэгвэл энэ бүсгүйн талаар Идэр-Од өөрийн Инстаграм хаягтаа тайлбар хийжээ. Түүний найз бүсгүй нь гэгдэх эмэгтэй нь үнэн хэрэгтээ бол бодит хүн биш гэнэ.
“Виртуал модель @amara_gram Төсөөллийн ертөнцийн энэхүү охин та бүхэнд гоо сайхан, урлаг, амьдралын вайбтай мэдрэмжүүдийг түгээх болно. Энэ төслийн ард дөрвөн авьяастай 3D артистууд ажиллаж байна. Энэ зун та бүхэнд Амарагийн тоглосон хөгжмийн клипийг хүргэх болно. Монгол залуусын оюуны бүтээл, хязгааргүй чөлөөт төсөөлөлийг Дэлхийд гараасай гэж хүсэж байна. Good luck team @amara_gram !! Та бүхэн дэмжээд анхны виртуал моделио дагаарай” гэж тэрбээр бичжээ.
Монголын анхны кибер моделийн төслийг Н.Бэлгүүнтэй санаачилсан бөгөөд түүнийг nude буюу нүцгэн зураг авдаг гэрэл зурагчин гэдгээр нь залуус илүү мэдэх байх. Тэрбээр энэ төрлийн модель олддоггүй байсан учраас төслийн санаа нь анх үүдэн бий болжээ.
Амара гэдэг нь санскрит хэлээр “үхэшгүй мөнх” гэсэн утгатай нэр юм. Хүмүүсийг бодит, бодит биш гэж хоёр талд хувааж амжсан уг кибер модель ирэх сард өөрийн анхны дууг гаргаж, дууны клипийг долоо дугаар сард олны хүртээл болгох ажээ. Бусад кибер модель нэг салбарт л ажилладаг бол Амара экстрем спорт, дуу хөгжим, загвар гээд бүх зүйлийг хийж чаддаг чадахгүй зүйл байхгүй модель юм.
Зочин · 2020/05/22
Аргаа барж яана гэдэг билээ.
Зочин · 2020/05/18
Amara · 2020/05/18
Amara yu yadag yumuu