Монгол Aрдын Hам “давхар дээл”-ийг эсэргүүцэн жагсана
2014/04/08
Засгийн газрын сайд нарын “давхар дээл”-ийг тайлах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгыг хэрэгжүүлэх цаг болсон хэмээн үзэж, энэ асуудлыг УИХ-аас яаралтай шийдвэрлүүлэхийг Монгол Ардын Нам шаардаж жагсана.
УИХ-ын Хаврын чуулган эхэлж буйтай холбогдуулан МАН-аас Засгийн газраа хянаж чадахгүй УИХ-тай болсныг шүүмжилж, "Давхар дээл"-ийг дан болгохыг эрх баригчдаас шаардан жагсаал зохион байгуулахаар болжээ.
Монгол Ардын Намын зүгээс улс эх орныхоо тусгаар тогтнол, язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдлын төлөө өөрийн намын байр суурийг өнөөгийн эрх баригч хүчинд удаа дараа тууштай илэрхийлэн, улс төр, нийгэм, эдийн засгийн хүндрэлтэй тулгамдсан асуудлуудыг хамтын хүчээр шийдвэрлэх асуудлаар бүтээлч санал санаачилгуудыг гаргасан. Гэвч “Шинэчлэлийн” Засгийн газрын зүгээс огтхон ч анхаарч үзээгүйн улмаас ард түмний амьдрал өдрөөс өдөрт доройтсоор байна. Н.Алтанхуягийн Засгийн газар 19 гишүүнтэй. Тэдгээрийн 17 нь давхар дээлтэй. Давхар дээлийг тайлах асуудлыг өнгөрсөн жилээс эхэлж ярьсан ч өнөөдрийг хүртэл шийдэлд хүрээгүй л байна. Тиймээс Засгийн газрын “давхар дээл”-ийг тайлах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгыг хэрэгжүүлэх цаг болсон хэмээн үзэж, энэ асуудлыг УИХ-аас яаралтай шийдвэрлүүлэхийг шаардаж МАН-аас уг жагсаалыг зохион байгуулахаар болсон байна. Энэхүү жагсаал маргааш 10.00 цагт Сүхбаатарын талбайд болно.
Зочин · 2014/04/11
Anh temtsehgui yasan yum boldoo .Odoo hooson honoh gej bgaa ****oor uheh geed bgaan baih daa chaavaas daa
Зочин · 2014/04/10
харин ч хожимдоод байна.МАН-ынхан уг нь тулхтай хүмүүсээр бүрддэг байсан сан.Одоо тэр байдал нь алдагдчихаагүй л бол дэмжих л хэрэгтэй.Одоо үүнийг харах л үлдэж дээ.Тэд дотроо хагаралтай байгаа бол чадахгүй,эв нэгдэлтэй бол чадна гэж бодож байна.