Учир нь нөхрийн маань нөгөөх босохоо байсан…
2014/04/09
Сайн байцгаана уу өөрт тохиолдоод байгаа зүйлээ бусадтай хуваалцахыг хүссэн юмаа. Зарим нэг нь хараах байх зарим нь ойлгох байх гэж.
Би нөхөртэйгөө суугаад 11 жил болж байна. Хөөрхөн хүүтэй бид 2-н амьдрал эхний жилүүдэд бусдын адил сайхан байсан. Харин сүүлийн 4 жил нөхөр маань архи уугаад их хэцүү уухаараа агсан согтуу тавих элдэв муу үг хэлэх гээд янз бүрийн араншин гаргана. Хэнд ч дийлдэхгүй хэний ч үгэнд орохгүй улам л уух нь ихсэж байна. Эрүүл болохоороо өөрийн бурууг хүлээж дахин уухгүй гэнэ гэвч дахиад л ууна. Энэ байдал үргэлжилсээр заримдаа гэртээ ирэх сонирхол ч төрөхгүй юм… Зөвхөн хүүхдээ бодоод эцэг эхээсээ ч нууж амьдарч байна. Архи уугаагүй үедээ хоолоо хийж гүйгээд хүүхдээ халамжлаад гэр орноо гээд өөлөх юмгүй байна. Харин сексийн амьдралын хувьд 2 жил бие биедээ хүрсэнгүй.
Учир нь нөхрийн маань нөгөөх босохоо байсан. Эмчид үзүүлье гэхээр өөрөө дүргүйцээд байх юм. Үүндээ гутраад уудаг байх гээд заримдаа өрөвдөх юм. Архи уугаад гаргаж байгаа зангийг нь бодохоор тэсэхгүй юм. Салах гэж үзсэн боловч уухгүй уучлаач гээд хүрээд ирнэ. Ингээд саяхнаас нэг залуу намайг хоолонд урьж мессеж бичээд салахаа байсан. Ганц хоер удаа хоолонд орж байснаа сүүлдээ олширсоор тэр намайг халамжилсаар сүүлдээ түүнтэй унтчихсан. Хэчнээн нөхөртэй дүргүй хүрч байвч тэр бол муу ч сайн ч миний нөхөр шүү дээ бас түүний эхнэр надтай адил эмэгтэй хүн шүү дээ гэсэн бодол намайг зовоогоод байна.
Урьд нь ч гэсэн залуучууд танилцах гэж оролддог ч би тоодоггүй харин энэ удаа бүх зүйлд өөрийгөө хорих гэж үү гээд л тэр залуутай дотноссон. Нөгөө залуу маань улам л халамжлаад улам л над руу тэмүүлээд байна…