"Балхжавын дууг хэн сайн дуулах вэ?" уралдаанаас анх уран бүтээлийн гараагаа эхэлсэн, “Universe best song”  олон улсын анхдугаар наадмын шилдэг 25 оролцогчдын нэг бол  “Мотив” хамтлаг гэдгийг уншигч та бүхэн мэдэх биз ээ.

Тус хамтлагийн гишүүн дуучин Анхаа буюу Э.Анхбаяр Сэлэнгэ аймагт төрж, тэндээ 10 жилийн сургуулиа дүүргэсэн аж. Тэрбээр айлын том хүү бөгөөд ганц дүүтэй. Цэцэрлэгт байхдаа дуулдаг байсан болоод ч тэрүү дунд сургуулиа төгсөөд шууд л СУИС-д орсон гэдэг. Тухайн үед найзуудтайгаа нийлж өнөөгийн "Мотив" хамтлагийг байгуулжээ.

Анх “Хайртай”, “Амьдрал яагаад”, “Найзууд”, “Цасан бороо” зэрэг дуунуудаа үзэгчдийн хүртээл болгож өнөөг хүртэл урлагийн тогоонд чанагдаж яваа залуус.

Тэгвэл дуучин Э.Анхаа гэр бүлийн амьдрал зохиож охинтой болсон бол өдгөө бүл нэмэн хөөрхөн хүүтэй болсон. Тэрбээр хүүгийнхээ гэрэл зургийг анх удаа олон нийтэд дэлгэлээ. Уншигчдынхаа өмнөөс түүнд уран бүтээлийн амжилт хүсээд гэр бүлд нь эрүүл энхийг хүсье.

 

 

Д.Ана