Улаанбаатар хотын хэмжээнд хоногт зам, тээврийн ослын 300 орчим дуудлага бүртгэгддэг. Эдгээр дуудлагад 24 цагийн турш нэг дүүрэгт дунджаар 8-10 автомашин хүрч үйлчилдэг ажээ. Өнгөрсөн гурван жилд Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл Тээврийн цагдаагийн албанд 28 автомашины парк шинэчлэлийг хийж өгсөн юм. Тэгвэл энэ удаа дахин бүрэн тоноглосон, туулах чадвар сайтай 14 автомашин хүлээлгэн өглөө. Ийнхүү Тээврийн цагдаагийн албаны парк шинэчлэл 40 гаруй хувьд хүрч байна.
"Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл 2020 онд иргэдийн эрүүл аюулгүй байдлыг бүрдүүлэх ажилд найман тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ хүрээнд харьяа байгууллагуудын парк шинэчлэлийг хийж байна. Ингэснээр ажил үүргээ шуурхай гүйцэтгэж, нийслэлийн иргэдийн амар тайван байдлыг хангах чадавхыг бэхжүүлж өгнө" гэдгийг Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн ГХУСАЗЗ-ийн дарга Р.Дагва онцоллоо.

 

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ