Стивен Сигал Буриадад газартай болохыг хүсчээ
2020/07/29
Холливудын нэрт жүжигчин, найруулагч Стивен Сигал ОХУ-ын Буриадад газар эзэмших хүсэлт гаргажээ. Тэрээр энэ сарын 21-нд Байгаль нуурт эхнэр Б.Эрдэнэтуяагийн хамт ирж амарсан байна. Энэ хугацаанд хосууд орон нутгийн ёс заншилтай танилцаж, илүү их зүйл мэдэхийг хүсчээ.
Стивен Сигалын сонирхож буй газар нь “Алс Дорнодын га” бөгөөд газар эзэмшүүлэх хөтөлбөрт хамрагдахыг хүссэн байна. Одоогоор Буриадад 2100 гаруй хүн газар авсан бол Байгаль нуурын бүс нутагт 3200 хүн газар эзэмшдэг болжээ.
Гэхдээ ихэвчлэн орон сууцны барилга барих зориулалтаар газар эзэмших хүсэлт гаргасан байна.
Б.Туул
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
zochin · 2020/09/03
ymar ih shunal be
Зочин · 2020/07/29