Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг 30 га газарт барина
2020/09/30
Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1046 дугаар захирамжийн дагуу Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 30 га газар эзэмших эрхийг, Нийслэлийн Засаг даргын тамгын газарт Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн байгуулах зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлээд байна.
Тус газарт үндэсний түүхэн онцлог, уламжлалт хэв шинжийг орчин үеийн техник технологийн шийдэлтэй хослуулсан 50-60 мянган хүний суудалтай, битүү дээвэр бүхий цогцолбор баригдах юм. Хуучин цэнгэлдэх хүрээлэнгийн тухайд хуучирч муудан чанарын шаардлага хангахаа больжээ.
Тус цэнгэлдэх хүрээлэнг 1958 онд БНХАУ-ын тусламжтайгаар барьж байгуулсан цагаас хойш 62 жил өнгөрчээ. Тухайн үед 20 мянган хүний багтаамжтай, 7140 метр талбай бүхий төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойд хэсгийг төмөр бетон болон тоосгоор барьж эхний ээлжинд ашиглалтанд оруулж байжээ.
Тус байгууламжийн урд хэсгийг 1971 онд Монголын тал гүйцээж барьж, шинээр нэмж сур харваа, шагайн харваа, хөлбөмбөгийн талбай зэрэг байгууламжийг барьжээ.