Оршуулгын үйлчилгээ стандарттай боллоо
2020/10/03
Улаанбаатар хотын Ерөнхий менежерээс өгсөн үүргийн дагуу өнөөдөр оршуулгын үйлчилгээний салбартай хамаарал бүхий Нийслэлийн Засаг даргын хэрэжүүлэгч агентлаг, Оршуулгын үйлчилгээ үзүүлдэг компаниуд, шашин сүм хийдийн төлөөллүүдэд MNS 6841 : 2020 стандартын сургалтыг хийлээ.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, “Буяны зан үйлийн холбоо” ТББ, Стандарт Хэмжил Зүйн Газар уг стандартыг жилийн хугацаанд хамтран боловсруулж албан ёсоор үндэсний стандарт болгон батлуулсан.
Энэхүү стандартаар оршуулгын үйлчилгээтэй холбоотой нэр, нэршлийг тодорхой болгож, оршуулгын үйлчилгээний байгууллага, оршуулгын газар, байгууламж, шарил хадгалах, тээвэрлэх, чандарлах асуудлуудад тавих шаардлага хэм хэмжээг тогтоож өгснөөс гадна оршуулгатай холбоотой асуудлыг төр, хувийн хэвшил, иргэд хариуцах зохицуулалтын хэм хэмжээг тодорхойлж өгсөн.
Оршуулгын үйлчилгээний стандарттай болсноор оршуулгын салбарт тулгамдаад байгаа эмх замбараагүй, чанаргүй оршуулгын үйл ажиллагааг зогсоох зэрэг олон асуудлуудыг цэгцэлж, нэгдсэн зохион байгуулалтанд оруулах, хэм хэмжээг тогтоох, хяналт тавих гол суурь баримт бичигтэй болж байна.