Өөрийнхөө төлөө санал өгсөн сайд нарыг Цэцэд өгчээ
2014/04/20
Сайд нарын "давхар дээл"-ийг тайлах хуулийн төслийг өнгөрөгч долоо хоногт хэлэлцэхэд Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгаас бусад сайд нар санал хураалтад оролцсон. Энэ нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг шалгуулахаар иргэн Б.Цэрэн Үндсэн хуулийн Цэцэд өнөөдөр ханджээ. Тэрээр Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж байгаа УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Тэмүүжин, Ч.Улаан, Л.Болд, С.Оюун, Н.Батбаяр, Ч.Сайханбилэг, Ц.Баярсайхан, Д.Ганхуяг, Ц.Оюунгэрэл, Я.Санжмятав, М.Сономпил, Л.Гантөмөр, С.Эрдэнэ нар санал хураалтад оролцож, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 91.6, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8.2 дахь заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж байгаа аж.
Мөн эдгээр гишүүд ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн ямар ч мэдэгдэл гаргалгүйгээр санал хураалтад оролцож, өөрийгөө 2016 он хүртэл Засгийн газрын гишүүнээр ажиллаж болохоор санал өгсөн нь хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзжээ.
Өмнө нь УИХ-ын чуулганы нэгдсэн чуулганаар Дээд боловсролын санхүүжилтийн тухай хуулийг хэлэлцэхэд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол нарыг хувийн их, дээд сургуультай учир дээрх хуулийн заалт уншин сануулж, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцуулалгүйгээр хуралдааны танхимаас гаргаж асуудлыг шийдэж байсан. Ийнхүү хууль зүйн хувьд ижил үр дагавар буюу ашиг сонирхлын зөрчил үүссэн байхад нэр бүхий гишүүд хуулийн тодорхой заалтыг зөрчин ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ нотлон тайлбарлалгүйгээр санал хураалтад оролцсон нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж заасныг зөрчсөн гэж иргэн Б.Цэрэн үзэж байгаа юм байна.
19001973 · 2014/04/23
Жолооч та тээврийн албан татвараа төлж амжсан уу. Хаана хэдэн төгрөг төлөхөө мэдэхгүй байгаа бол... Авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай. Мөн хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ, аялал жуулчлал, гадаад дотоод нислэгийн хуваарь, ачаа тээврийн нүүлгэлт, такси дуудлага зэргийг лавлах боломжтой.