Иргэний андгай өргөх ёслол болов
2020/09/16
Засаг даргын санаачлагаар Иргэний андгай өргөх ёслолыг дүүргийн хэмжээнд амжилттай зохион байгууллаа. ИТХ-ын дарга Ш.Ганчимэг болон Засаг дарга Т.Баясах нар 50 орчим залуус, сурагчдын төлөөлөлд Монгол Улсын иргэний үнэмлэх болон Батламжийг гардуулан өгөв.
Түүх соёл, уламжлалаа дээдэлж, эх орноо гэсэн сэтгэл, зүтгэлтэй иргэний эх орондоо оруулах хувь нэмэр асар их юм. Иймд эх оронч үзэлтэй ёс уламжлал, зан заншлаа эрхэмлэн дээдэлдэг түүх соёлоороо бахархдаг, бүтээлч хөдөлмөрч залуу үеийг төлөвшүүлэхэд нэн чухал гэж үзэн энэхүү арга хэмжээг зохион байгуулсан аж.