Тээврийн хэрэгслийн QR код олгох заавар
2020/11/25
1. Хүсэлт гаргах
✅ Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1242 дугаар захирамжийн хавсралтаар баталсан 13 үйл ажиллагааны чиглэл бүхий байгууллага /цаашид “Байгууллага” гэх/ QR код авах нэн шаардлагатай тээврийн хэрэгслийн жагсаалтаа [email protected] хаягаар ирүүлнэ.
✅ Тээврийн хэрэгслийн жагсаалтад байгууллагын регистр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, эзэмшигчийн нэр бүхий мэдээллийг багтаасан байна.
2. Хүлээн авах
✅ Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын дэргэдэх Замын хөдөлгөөний зохицуулалтын баг хүсэлтийг хүлээж авна.
3. Хүсэлтийг судлах
✅ Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын дэргэдэх Замын хөдөлгөөн зохицуулалтын баг нэр бүхий байгууллагын хүсэлтийг хавсралтаар баталсан хариуцах байгууллагад хүргүүлнэ.
✅ Хариуцсан байгууллагууд хүсэлтийг судлаад шаардлагатай тээврийн хэрэгслийн жагсаалтыг Нийслэлийн Онцгой комисст хүргүүлнэ.
✅ Нийслэлийн Онцгой комисс хүсэлтийг судалж, бүртгэх шаардлагатай тээврийн хэрэгслийн жагсаалт гаргаж, Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын дэргэдэх Замын хөдөлгөөн зохицуулалтын багт хүргүүлнэ.
4. QR код олгох, авах
✅ Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын дэргэдэх Замын хөдөлгөөн зохицуулалтын баг Нийслэлийн Онцгой комиссоос ирүүлсэн тээврийн хэрэгслийн жагсаалтын дагуу системд бүртгэж, QR код олгоно.
✅ Байгууллага системд бүртгэгдэж, олгосон QR кодыг www.smartcar.mn цахим хуудаст хандаж авна.
5. Хүсэлтийг буцаах
✅ Энэхүү зааврын 1.1-д заасан байгууллагаас бусад байгууллагын хүсэлтийг хүлээн авахгүй.
✅ Нэр бүхий байгууллагын хүсэлтийг хавсралтаар баталсан хариуцсан байгууллагууд судалж, QR код олгох саналтайгаас бусад тээврийн хэрэгслийн мэдээллийг буцаана.
✅ Нийслэлийн Онцгой комисс нь ирсэн хүсэлтийг судалж, QR код олгохоос бусад тээврийн хэрэгслийн жагсаалт гаргаж, санал ирүүлсэн хариуцсан байгууллага болон тухайн байгууллагад буцаана.
6. Санал, хүсэлт гаргах
✅ Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн QR кодтой холбоотой санал хүсэлтээ 1800-1200 утсаар өгч болно.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС ШУУРХАЙ ШТАБ
http://ulaanbaatar.mn/Home/newsdetail?dataID=521
Сэтгэгдэл устгуулах хүсэлт илгээх