СХД-н газрын алба И-газар гар утасны апп-ыг ашиглаж эхэллээ
2020/11/25
СХД-ийн Газар зохион байгуулалтын албанаас цар тахалын хөл хорионы үед иргэдэд үйлчлэх үйлчилгээг хурдан шуурхай, дараалалгүй, хүндрэлгүй болгох үүднээс Захиа илгээх үйлчилгээ болон, и газар гар утасны апп-ыг ашиглалтанд оруулаад байна.
Нийслэлийн хамгийн том газар нутагтай Сонгинохайрхан дүүрэг 43 хороо, 350 мянган иргэнтэй, 120 мянган га газрыг хамардаг. Өдөрт тус дүүргийн газар зохион байгуулалтын албанд 400-500 хүн үйлчлүүлж, 22 албан хаагч төрийн үйлчилгээг үзүүлж байна. Гэтэл газрын харилцаатай өргөдөл өгөх, хэрхэн шийдвэрлэгдсэн хариугаа авахын тулд хамгийн алслагдсан хорооноос, 80 гаруй км-ын алсаас зорин ирэх иргэд ч цөөнгүй байна. Тэгвэл өнөөдөр энэ байдал өөрчлөгджээ