Газрын харилцаатай холбоотой 8 төрлийн үйлчилгээг цахимаар үзүүлэх боломжтой боллоо
2020/11/25
Дэлхий нийтийг хамарсан цар тахалын хөл хорионы энэ үед НГЗБА газрын харилцаатай холбоотой 8 төрлийн үйлчилгээг цахимаар үзүүлэх боломжтой боллоо.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд жилд дунджаар 75 мянган өргөдөл, гомдол иргэн, ААН, байгууллагаас ирдэг. Гэтэл эдгээр өргөдөл гомдолыг Улаанбаатар хотын хэмжээнд 223 албан хаагчид хүлээн авч шийдвэрлэж, төрийн үйлчилгээг үзүүлж байна. Энэ бүх ачаалал, чирэгдэлийг Цахим систем буюу И газар апплекишн шийдвэрлэж өгөх юм. Энэ бол дараалалгүй цахим үйлчилгээ юм.