“Түгжил”-үүд төрд хэрэгтэй гэж үү
2014/04/29
Ханилж явсан нөхрөө хээр орхихоор шийдсэн Р.Бурмаа гишүүн намынхаа эсрэг дахиад л “Түгжилдэв”. Орчин цагийн Түгжил хэмээн эрхгүй нэрлэмээр ичгэвтэр явдал УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар тохиолдлоо.
Тус байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм.
Хэлэлцүүлэгийн гол асуудал нь “Давхар дээл” тайлах хуулийн төслийн хэрэгжилтийг 2014 оны долдугаар сарны нэгнээс байх уу, аль эсвэл Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн заалтыг хэвээр үлдээх буюу 2016 оноос хэрэгжүүлэх үү гэдэг асуудал байв.
АН-ын гишүүд хуулийн хэрэгжилтийг 2016 оноос хэрэгжүүлэхийг дэмжиж, харин дээрх асуудлыг УИХ-ын чуулганаархэлэлцэх үед намынхаа эсрэг кноп дарж “унагааж” байсан Р.Бурмаа гишүүн байнгын хорооны хуралдааны үеэр ч мөн л эсрэг санал өгч “Түгжилдэв”.
Түүнтэй хамт Ж.Батзандан гишүүн ч бас дөрөө нийлүүлэн эсрэг санал өгч намынхаа өөдөөс ташуур далайсан нь тэжээсэн бяруу тэрэг эвдэхийн үлгэрийг харууллаа. Ж.Батзандан гишүүний тухайд 2008 оны долдугаар сарын нэгний дуулиант хэргийн дараа “Амьтан” болсон нөхөр “Аавынхаас” гарч ирэн АН-ыг түшин хөл дээрээ боссон нь хөдлөшгүй үнэн. Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэж энэ.
Яг өнөө үед шинэчлэл нь удааширч, хорь гучин жилийн турш хөгжил ярьж дороо дэвхэцсэн оронд нийгмийн өөрчлөлт, шинэчлэлийг хурдтай хэрэгжүүлье, үр дүнд хүргэе, богино хугацаанд шим шүүсийг нь хүртэе гэж байгаа бол Ардчилсан Нам, нам дотроо эв нэгдлийг хатуу барьж, нэгдмэл санаа, зангидмал бодлогоор л ажлаа явуулах учиртай.
Олгой хагаравч тогоон дотроо гэж үг бий. Ерөөс улстөрийн нам гэж байхын, үзэл бодлоороо нэгдэн зохион байгуулалтад орж Засгийн эрхийг сонгуулийн замаар авахын гол утга учир нь ч энэ. Намын гишүүн бүхэн хувийн бодлоороо ч юмуу, хувийн эрх ашгаараа дор дороо том толгойлж, “Түгжил” зан гаргаад байх юм бол нэгдмэл бодлого явуулах, улс орны хөгжлийг түргэтгэх, шинэчлэл хийх хөрс нь өттэй байна гэсэн үг.
Тиймээс намын гишүүн гэж яваа бол хариуцлага хүлээж, дүрэм журамдаа захирагдах ёстой. Энэ Засгийн газрыг тогтвортой ажиллуулахын тулд Төрийн тэргүүнээсээ эхлээд жирийн иргэн хүртэл санаа тавьж байна. Дэлхий нийт ч Монголыг ажиглаж шинэчлэлийн замаар урагшлах нь уу, эсхүл эргэж буцаад ухрах нь уу хэмээн шинжиж байгаа нь тодорхой.
20 гаруй жил үргэлжилж байгаа энэ зовиуртай удаан, эмзэг хөндүүр шинэчлэлийг үр дүнд хүргэж эрчимтэй хөгжлийн зам дээр гаргаж ирэх нь Монгол улсын эрх ашиг. Улс төрийн тогтворгүй байдал үүсэх, Засгийн газрыг байн байн огцруулах нь ихэнх тохиолдолд муу үр дагавартай байдаг гэдгийг “Түгжил”-ийн дүрд тоглож буй Р.Бурмаа, Ж.Батзандан нарын гишүүд мэдэхийн дээдээр мэдэж буй.
Хатуухан хэлбэл шинэчлэлийн замд саад тээг тавих гэсэн сөрөг хүчний санаатай явуулгыг дэмжиж намаасаа урваж буй хэрэг ч гэж болохоор байна. Төрд “Түгжил” л дутаж гэнэ дээ. “Түгжил”-тэй түжигнэж байхаар нэг мөсөн намаасаа хөөчихвөл яасан юм.
Т.Оргил
Зочин · 2014/05/02
ENE BOL NAMIINHAA ESREG BISH, ULSAA HAMGAALSAN ZORIGTONUUD. AMJILT HUSIE
Зочин · 2014/05/02
ENE BOL NAMIINHAA ESREG BISH, ULSAA HAMGAALSAN ZORIGTONUUD. AMJILT HUSIE
зочин · 2014/05/01
Энд үүсээд байгаа маргаан нь УИХ сонгуулийн хуулийг батлан гаргахдаа ҮХ-ийг зөрчин, өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлснийг ҮХ-ийг чандлан сахиулах үүрэг бүхий ҮХ-ийн Цэц /дарга, дэд дарга нар/ хаацайлан хамгаалснаар УИХ-ын гишүүдэд хүртэл ялгавартай хандах нөхцөл байдлыг бий болгосонтой холбоотой. Иймээс УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд ҮХ-ийн 25 дугаар зүйл 1-ийн 8 заалтын дагуу, иргэдийн өргөдөл,гомдлыг хэрхэн авч үзэж, барагдуулж байгаа талаар ҮХЦМХШАТ хуулийг хэрхэн хэрэгжүүлж, дагаж мөрдөж байгаа байдлыг ҮХ-ийн цэцийн үйл ажиллаааг шалган, дүнг олон нийтэд мэдээлэх, сонгуулийг хуулийг ҮХ-д нийцүүлэх арга хэмжээг нэн яаралтай авах ********длагатайг харуулж байна гэж үзэж байна.
hhhhh · 2014/04/30
unen sh dee. tugjil gej nerlehgui uur yu gehiin...... unen l bichsen bna
kkk · 2014/04/30
түгжил ч гэх шиг чи өөрөө ТҮГЖИЛ байна даа. улс орны эрх ашгийг чам шиг юм ойлгохийм уу. намын эрх ашиг ч гэх шиг танай тэр чавганц авгай шинж нь тодорчихсон Алтанхуягийг хэн дэмжиж ажиллахын. монголын ард түмний дотор үнэнч шудрагаар ажиллаж чадааж байгаад нь баяр хүргье. дарга нарт долдигнож жинхэнэ түгжилдэх хэрэгүй шүү. бурмаа батзандан нарын хүмүүст баяр хүргье. зөв шүү.
ШУДАРГА ЁС · 2014/04/30
ДАВХАР ДЭЭЛНИЙ АСУУДЛААР БУРМАА, БАТЗАНДАН 2-ЫГ 200 ХУВЬ ДЭМЖИЖ БАЙНА. АРД ТҮМНИЙ ЭЛЧ ГЭДГЭЭ МАРТААГҮЙ, ЭНЭ 2-ТОО БАЯР ХҮРГЭМЭЭР БАЙНА. АН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТВОРТОЙ БАЙДАЛ АЛДАГДАНА. ҮҮНЭЭС АРД ТҮМЭН ХОХИРНО ГЭЖ ХЭЛЭЭД ГОНШИНООД, МАТРЫН НУЛИМС УНАГААД БАЙХАА БОЛМИООР БАЙНА. САЙД НАР ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ, ГАДААД ДОТООД ЗУГААЛАХ, ХУВИЙН АШИГ ХОНЖОО ОЛОХ АЖЛАА Л ХИЙДГИЙГ АРД ТҮМЭН МЭДНЭ. ДЭД САЙД НАРЫН ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР ТОМИЛОХОД 5 МИНУТЫН АЖИЛ. ТӨРИЙН АЖЛЫН ЗАЛГАМЖ ЗАРЧИМ ЭНЭ. ТЭД ХЭДЭН ЖИЛ Ч ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ ХИЙНЭ. ЭНЭ ХУГАЦААНД ТӨРИЙН ТОГТВОРТОЙ БАЙДАЛ АЛДАГДАНА ГЭДЭГ ЗӨГНӨЛ. САЙД БАЙНА УУ БАЙХГҮЙ БАЙНА УУ АРД ТҮМЭНД ЧУХАЛ БИШ. БИТГИЙ АРД ТҮМНИЙ НЭРИЙГ АЛБАН ТУШААЛЫН ШУНАЛДАА ХУТГААД БАЙ АЛТАНХУЯГАА. ЯЛАНГУЯА АЛТАНХУЯГ ЯАРАЛТТАЙ ОГЦРОХ ЁСТОЙ. ХУДЛАА ЯРЬЖ ИРГЭДЭЭ ХУУРЧ, ТАЛХНААС ӨӨРИЙГ ИДЭЖ ТАНСАГЛААД ЯАХАВ ГЭЖ ХЭЛДЭГ, САЙД АГЕТЛАГИЙН ДАРГА НАРТАА ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ЧАДДАГҮЙ ИЙМ ҮЛБЭГЭР, БӨӨРӨНХИЙ, ЗӨВХӨН ГАНЦ НАМЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭРЭГГҮЙ. ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА ШАДАР САЙД ТЭРБИШДАГВА, ТҮҮНИЙ ТУСЛАХ ОНЦГОЙ КОМИССЫН ОРЛОГЧ ДАРГА ОБЕГ-ЫН ДАРГА ДУЛАМДОРЖ НАР ХУУЛИАР ХҮЛЭЭСЭН ҮҮРГЭЭ ХЭРЭГЖҮҮЛЖ ЧАДАЛГҮЙ, ГАДААД ДОТООД ЗОЛГОЛТ ХИЙЖ, ЗУГААЦАЖ ЯВААД ШҮЛХИЙД 20 ТЭРБУМ ТӨГРӨГ САЛХИНД ХИЙСГЭСЭН БАЙХАД САЙН АЖИЛЛАЖ БАЙНА ГЭЖ БАЙГАА. ТЭГЭХЭЭР ЗАСГИЙН ГАЗАРТ 20 ТЭРБУМ ТӨГРӨГ ЮУ Ч БИШ БОЛСОН. ТЭГЭХЭЭР УЛС ОРНЫ ЭДИЙН ЗАСАГ УНАЛГҮЙ ЯАХАВ.