Хүнсний талон авдаг иргэдийн 30 хувь нь хувийн автомашинтай байжээ
2021/02/02
УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанк, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Татварын ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо зэрэг байгууллагуудын төлөөлөлтэй өнөөдөр /2021.02.02/ онлайн уулзалт хийлээ.
Тооцоо судалгаатай, баримт нотолгоонд суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэй төрийн шийдвэр гаргах тогтолцоог бүрдүүлэх зорилгоор өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж буйг УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд тэмдэглээд Үндэсний статистикийн хорооны “Статистик ба Төрийн их өгөгдөл” ажлыг эрчимжүүлж, төрийн байгууллагуудын мэдээллийн нэгдсэн суурь санг бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг сануулав.
Төрийн байгууллагууд өөр өөр мэдээлэлтэй, тус тусдаа мэдээллийн сантайн улмаас төрийн зарим шийдвэрүүд зорилтод бүлэгтээ хүрч чадахгүй байгааг халамжийн шийдвэрүүдээс харж болохоор байна гэдгийг тэрбээр онцлов. Тухайлбал, хүнсний талон авч буй иргэдийн 30 гаруй хувь нь өөрийн эзэмшлийн автомашинтай, 4,4 хувь нь малтай байсан зэрэг бодит баримтыг дурдлаа.
Дараа нь Үндэсний статистикийн хороооны дарга Б.Батдаваа танилцуулга хийлээ. Одоогийн статистикийн үйл ажиллагаа нь уламжлалт арга буюу батлагдсан маягтаар мэдээлэл цуглуулж, сан бүрдүүлэхэд чиглэж байна. Энэ нь хугацаа алдах, мэдээллийн ач холбогдол буурах, тусгайлсан үр дүнг боловсруулах боломж хязгаарлагдмал, хувь хүний хүчин зүйлэээс хамаарал ихтэй зэрэг дутагдалтай. Иймээс статистикийн хуучин хэв маягийг халж, төрийн байгууллагууд, яам, агентлагууд дээр байгаа мэдээллүүдийг нэгтгэх, холбох ажлыг нэн түрүүнд хийхээр төлөвлөж буйгаа танилцуулав.
Мэдээллийн нэгдсэн суурь санг бүрдүүлснээр төрийн байгууллагууд, судлаачид, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, иргэд нэгдсэн нэг сангаас үнэн зөв мэдээлэл авах боломж бүрдэх аж. Түүнчлэн статистикийн мэдээллийн чанар сайжирч, цаг хугацааны хоцрогдол арилж, төрийн шийдвэр гаргалт судалгаанд суурилсан, оновчтой болох давуу талтай юм.
Тиймээс энэ чиглэлээр төрийн холбогдох байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулж ажиллуулахаар боллоо
Зочин · 2021/02/06
Avilgaar l ugch baihgui yu daa. Minii medeh 2 hun l lav ajiltai turultei bairand amidardag murtluu halamj avdag yum bilee. 2-3 sariin halamjaa avilgald ugdug gesen
Даваадорж · 2021/02/06
МАН-ААС СОНГОГДСОН ХОРООН ДАРГА НАР ХЭРХЭН АЖЛАА САЙН ХИЙЖ Байгаагийн тод жишээ.Сонгуулиар ажилласны шагналд мэдлэггүй, боловсролгүй, хөндий толгой хэсэг нөхөд засаг даргаас эхлээд хороо, хэсгийн дарга болгодог буруу жишиг байхад яаж энэ гажиг явдал засагдах вэ?Хариуцлага хүлээж байгаа нөхөд байхгүй таг чиг байгаа нь ялзарсан төрийн асуудал.Үүнийг цэгцлэхгүй юм бол хороо хэсгийн дарга нар хэрэггүй.
хуучин хүү · 2021/02/05
статистик судалгаа ихэнх нь худлаа, буруу аргаар авдаг, бас халамж авилгын эх үүсвэр болж байгаа шүү
Иргэн · 2021/02/04
Үнэн үнэн. Өнөөдөр манайханд халамж бол илүүдэнэ үү гэхээс дутаагүй. Дээрээс гаргасан шийдвэрийг дунд, доод шатанд нь завхруулж байгаа төрийн албан хаагчдын буруугаас болж жинхэнэ халамж авах ёстой хүмүүсдээ хүрч очиж чадахгүй байгаа юм. Одоо өрх бүрд гээ л 1саяыг нэхэж байна ард түмэн. зальтай,зайтай, боломжийн амьдралтай нэг нь төрд байгаа ах дүү амраг сандангаараа дамжуулан авна шүү дээ. Зарим нэг нь шинээр өрх үүсгэнэ. Ёстой нэг бантан болгоно. Яг жинхэнэ өгчихмөөр өрх, хүндээ очихгүй ээ.
Зочин · 2021/02/04
ХҮНСНИЙ талонд хамрагдах иргэдээ их буруу тодорхойлж байна. Мэдээж дүүрэг, хороодын төрийн албан хаагч нар танил талдаа хүнсний талонг хуваарилж байна. ЭНЭ АЛДАА зориудаар гаргаж байгаа төрийн албан хаагч нарыг ажлаас нь шууд халаач.
Сахы · 2021/02/04
Үнэхээр ЯРСАН ӨВЧТЭЙ ХӨГЖЛИНЙ бэрхшээлтэйд нь ӨГӨХГҮЙ ЮМАА!!! Ж нь : ХӨВСГӨЛ аймагт 2 ядарсан хөгжлийн бэршээлтэй хүнд өгдөггүй юм бна.
Зочин · 2021/02/04
Халамж тусламжийг аль гайгүй амьдралтай хүмүүс авдагийг ЗОГСООХ хэрэгтэй !!!. Нэг гэр бүлийн 2-уулаа хөгжлийн бэрхшээлтэ й нэг нь бүр асаргаа шаардлагатай ийм 2 хүнд өгөхгүй бнаш дээ
zochin · 2021/02/03
2 nud n sohor manai duugiinh odoo boltol ene talond hamragdaj chadaagui bnlee,asuuhlaar irj sudlan gesen alga gedeg
Зочин · 2021/02/03
Худал мэдээ тайлан егч жинхэнэ эздэд хургэхгуй зарим боломжийн хумууст талон егеед байгаа анхан шатны терийн хумууст хариуцлаг тооцох хэрэгтэй тун хэцуу амьдралтай хумуус байна тэдэнд егех хэрэгтэй
иргэн · 2021/02/02
ЖИНХЭНЭ ЯДУУ. ОЛОН ХҮҮХЭДТЭЙ АЖИЛ ОРЛОГОГҮЙ. ӨВЧТЭЙ. АРХИНЫ ХАМААРАЛТАЙ ЭЦЭГ ЭХИЙН ӨРӨВДМӨӨР БАГА НАСНЫ ХҮҮХДҮҮД. ХӨГШИН НАСТАЙ ӨӨРИЙГӨӨ АВЧ ЯВАХ БОЛОМЖГҮЙ ӨНДӨР НАСТАНГУУД ГМ ТИЙМ Л ЭМЗЭГ БҮЛЭГТ ТАЛОН ОЧИХГҮЙ МАШИНТАЙ. АЖИЛТАЙ . ГЭР БҮЛИЙНХЭН НЬ ОРЛОГОТОЙ. ЯДУУ ЭМЗЭГ БИШ АМЬДРАЛ БОЛОМЖИЙН ХҮМҮҮС ХУЛХИДАЖ ЖИНХЭНЭ ЭЗЭНДЭЭ ОЧИХГҮЙМДУНДААС НЬ ЗАВШИЖ УЛСЫГ ХОХИРООДОГ НЬ ҮНЭН ШҮҮ. УУЛ НЬ ЭЗЭНДЭЭ ХҮРДЭГ ШУДАРГА ҮНЭНЭЭР НҮҮРС ХҮНСНИЙ ТУСЛАМЖ ТАЛОНЫГ ХҮХГЭДЭГ БОЛ АРАЙ Л ДЭЭР БАЙХСАН. ХЯНАЛТ БАС ДАХИН ХЯНАЛТ ШАЛГАЛТ МАШ ЧУХАЛ ШҮҮ
иргэн · 2021/02/02
тусламж эзнээ олохгүй бгаа нь үнэн хчналт чухал
дорнод · 2021/02/02
ххүг ын дарга гэж нам хөөсөн аймгийн даргын өврөөс гарч тэрнийхээ үгээр ашиг сонирхол нэр хүндийнх нь төлөө ажилдаг авгай байхад яаж үнэн юм байх вэ дээ. авлига ашиг сонирхолын хэрэгт орооцолдож нуа даргаараа хамгаалуулсан төрийн албан хаагч даа. сонгуульд саналыг нь авах гэж хүнсний талон тараана, өөрийгөө сошиол фб д магтуулж дөвийлгэх гэж талон тараана өөрөө үг өгүүлбэр өгч нийтлүүлнэ, бусад тв хэвлэл мэдээллийг төрийн мөнгө , төрийн үйлчилгээгээр худалдаж авч ажилдаг төрийн албан тушаалтан байна. хөдөлмөр халамжийн үйлчилгээ иргэдэд үнэн шудрагаар хүрдэггүй. Халамжийн дарга авгайн бузар арга бохир шийдвэр хүсэлээр шийдэгддэг. Хүн амтай нь харьцуулахад Дорнод аймаг хүнсний талоноор тэргүүлж байна. дарга авгайн ярьж байгаагаар ажилгүйдэл ядуурал буурсан би ажлаа сайн хийлээ гэх. авлигачин шуналт авгай далд ороо
Зочин · 2021/02/02
Тиймээ энэ бол танил тал харсан очих ёстой хүндээ очдоггүй юм хөдөө орн нутагт ч ялгаагүй
Зочин · 2021/02/02
Гэр бүлийн 2 хүн 2уулаа ажилтай сарын дундаж орлого нь 2.5 төгрөгний орлогтой айл авч бдаг юм бнлээ тодруулвол баянзүрх дүүрэгт
zochin · 2021/02/02
staistikiin baiguullaga mungu ugaaj uursdiinhuu ah duu hamaatan sadandaa enemy hungulultiig edluuldeg shdee yag ajilgvi yadarsan ard irged na born zurheeree amidarch bgaa baih shuu
Зочин · 2021/02/02
шахмал тулш бас Яг ийм хумууст тараагдсан зорилтот булэгтээ хурээгуй шуу
Бод · 2021/02/02
Prius-тэй iPhone -той улс шүү днэ. Гэртээ 2 -3 iPhone ..Sumsung байдаг л даа
Зочин · 2021/02/02
haltuur hiigeed bas tegeed halamj avaad. Ajil hiij saihan amidardag gedgiig ene humuus oilgdoggui Uhernuud yumaa