Байр хөлслөөд сэтгэл санаага засна гээд явсан нөхрийг яах уу
2014/05/02
Сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе. Би бас энэ сайт руу орж хүмүүсийн жаргал зовлонгоо бичсэн талаар унших дуртай, тэгээд та бүхнээс бас зөвөлгөө авахыг хүссэн юм.
Би одоо 36 настай. Нөхөр, охины хамт амьдардаг. Одоо цуг амьдраад долоон жил болж байна. Би урьд нь эрэгтэй хүмүүстэй үерхэж, дотно байж, цуг наад зах нь 2-оос 3-н жил амьдарч үзсэн, тийм учраас надад эрэгтэй найз биш цаашид сайн хань, эр нөхөр хэрэгтэй байлаа. Тэр үед би бараг 27 нас хүрч байсан, хүн болгон л чи одоо нас явж байна, хань, ижилтэй болооч гээд л үглэнэ бас миний хувьд сайн муу гээд янз бүрийн залуутай найзлаж ер нь л бол түр зуурын жаргал амсах төдий амьдралаас залхаж эхлээд байсан үе. Тэгэж яваад гэнэт л энэ хүн гарч ирээд миний амьдралыг утга учиртай болгож өгсөн дөө. Мэдээж анх нөхөртэйгээ танилцаж байхад сайхан байж билээ, 3 сар гаран үерхээд тэр надад сууя гээд сүйний бөгж бэлэглэж байсан юм.
Бас жирэмсэнээс хамгаалах хэрэггүй, хоёулаа хөөрхөн охин хүүхэдтэй болъё гээд. Тэгээд бид хоёр нэг гэрт орлоо, би жирэмсэн боллоо, хүссэн охин маань гарлаа, гэр бүлээ батлууллаа. Тэр минь сайн ажилд орж амьдрал дээшлээд ирлээ. Би бас зүгээр суусангүй жирэмсэн байх хугацаандаа магистарт сурлаа, бас буцаж хуучин хэвэндээ орж гоолиг боллоо. Хүүхэд жаахан томроод байтал ажлын санал ирж, гэрийн ажил, хүүхэдээ өсгөхийн хажуугаар давхар ажил хийж өөрийн гэсэн орлоготой өөрийн талын хүмүүст мөнгө хэрэгтэй бол өөрийн мөнгөнөөс өгч туслан, нөхрийнхөө орлогыг зөвхөн гэр бүлдээ, нөхөртөө охиндоо зарцуулдаг байлаа. Аль болох өөрийн талын гэр бүлийн хүмүүсээ нөхрөөсөө хол байлгаж, аав ээж гэсэн хэрүүл шуугиан багатай амьдардаг байсан юм.
Гэхдээ манай нөхөр нэг том дутагдал байсан, тэр үед нь би засрах байх гэж бодоод яаж ийж байгаад сэтгэлээ хуураад өнгөрөөдөг байлаа. Тэр нь юу гэхээр эмэгтэй хүнтэй ярих дуртай, ямар нэгэн боломж гараад эмэгтэй хүнтэй танилцах юм бол хөгшин залуу хамаа байхгүй дандаа өөрийн сэтгэлээ уудлаж ярьдаг байсан юм. Тэгээд чи яагаад ингээд байдаг юм гэхээр эмэгтэй хүнтэй ярих сайхан байдаг, би сургуульд байхдаа эмэгтэй найзтай байсан, оюутан болоод бас олон эмэгтэй найзтай байсан гэх юм. Заримдаа улайм цайм эмэгтэй хүн ярихаар би яваад нэг цаг уулзаад ирье гээд явна ингээд л би хагас хардалтын байдалтай үлдэнэ. Дуугүй байсан сүүлдээ жаахан охин хүртэл би чамайг санаж байна гээд мессэж явуулах юм энэ юу охин гэхээр аан сургуульд найз байсан гэх. Надад хамаагүй энэ охин өөрөө бичдэг гэх юм. Ингээд миний хардалт улам их болоод байлаа. Сүүлдээ надтай юм ярихаараа тэр хүүхэн, энэ манай ажлын газрын тэр хүүхэн тэгээд, эсвэл найз хүүхнүүд орж ирэхээр танай найз тийм хүүхэн юм гээд ер болж өгвөл эмэгтэй хүний талаар их ярина. Надад тэрнийг нь сонсож суух үнэн шаналгаатай би бас эмэгтэй хүн шүү дээ. Миний хажууд өөр хүүхэн яриад байхаар намайг үргэлж түүнийг дэмжээд, сонсоод түүний сэтгэлийг ойлгоод сууж байна гэж бодсон юм шиг. Мэдээж эр нөхрөө хүндэлдэг, хайрладаг, хүүхдийн эцэг гээд халамжилж, өөр ажил хэргийн холбоотой юман дээр нь үргэлж дэмжиж сонсож ирсэн. Манай хүн сайн нөхөр байсан. Гэртээ цагтаа ирнэ, мөнгө сайн олно, архи уухгүй гэвч тэр хүүхэн ярьдаг талаар нь сонсож тэвчиж чадалгүй дэлбэ үсэрсэн.
Эхний удаа алагдсан, дараа яриаг нь сонсохгүй чихээ таглаад явна, сүүлдээ тэр нууцаар хүүхнүүдтэй харьцдаг болоод надад баригдана тэгээд одоо ингэхгүй гэсэн мөртөө байнга тийм зүйл хийдэг байлаа. Би дотроо маш их шаналдаг ч зүгээр болох байх гээд яваад байсан гэхдээ ямар нэгэн хүүхэнтэй холбоотой юм дахиад гарвал би мэдвэл урьдны харьцаж байсан хүүхнүүдийнх нь тоог нийлүүлж ирээд маш олон хүний тухай нэг доор нь хамж шимж ярина би уурлана, загнана. Тэгэхээр чамайг уурлаад байдаг болохоор өөр эмэгтэй хүнтэй ярьдаг гэх юм бас намайг хуурч өөр хүнтэй унтаагүй энэ зөвхөн сэтгэлийн юм гэх юм. Би сайн эхнэр, сайн амраг гэхдээ сайн найз нь байж чадаагүй юм даа.
Ийм байдалтай 6 жил болоод байтал үнэнээсээ намайг хуурсан юмдаа. Энэ хүүхэндээ сэтгэл алдраад миний хажууд нэг сүг шиг юм явдаг болсон, мөн миний хажууд ичихгүй би тэр хүүхнээ санаад байна, маш их хайртай ч гэх шиг би аргаа бараад чи явдаа гэсэн гэтэл үгүй би та нарыг орхиж явахгүй гэсэн мөртлөө нэг өдөр нууцаар байр хөлсөөд би сэтгэл санаагаа засаад буцаад та нартаа ирнэ гээд явсан даа. Би энэ хүнийг яах вэ?
Зочин · 2014/05/07
Ineed hurchlee yostoi owoo muu gar bn daa
Зочин · 2014/05/05
Salaad hereggui.heseg hugatsaani daraa naadah chin gerte irne.harin chi ter hoorond ajilda ***t ahij,uurtu iluu anhaarch nuhriigu davj gar.chi bhgui bsan ch bi amidarch chadna gedgee haruul.chamaig aldahaas aigaad ayanda irne.uruvduulej amidrahaar ataarhuulaj amidar busgui min.
Зочин · 2014/05/04
salj niileh setgel hodolloor shiideh asuudal bishta ch zaluu bna
Зочин · 2014/05/04
Наадах чинь даам гаочиж тэгэхээр сул хуу огч байгаад идуулээд даамыг барь эсвэл идсэнгуй гээд нулимчих тэгэхгуй бол чи амьдрал гэдэг тоглоомонд хожигдох магадлал 80 % болчихсон байнашдээ
sss · 2014/05/04
odoonii xvvxnvvd ix muuxai boljee dandaa nuhurtei mungutei xvmvvsiin tolgoig n ugaaj ger bvliig n salgaj ywna icheesei bi law xezeech tegexgvieee burxan ugaasaa muu zvil xiisen xvmvvsiig deerees shiitgene ee xvmvvsee sain zuil xii terniixee xariug bid awna shdee
Зочин · 2014/05/04
Humuus yorn yugaa medej sal gj amarhan heldeg bnaa oorsnoo bol helsen shigee hurdan s**** bo***a. Zahidliin ezend handaj helehed ene chinii l amidral laagaa idsen ch luuvangaa idsen ch chinii l medeh hereg. Ooriinhoo husej bgaga l hii. Ayandaa bolnodo.
ss · 2014/05/04
Би чиний оронд байсан бол салсан
zaluu33 · 2014/05/04
yariltsiy busgui mini [email protected] add hgerei busgui
Зочин · 2014/05/03
uuchlaarai bi er hun shuu gehdee nuhur chin zugeer l SHIT.
Зочин · 2014/05/03
yag ter ****** yariad ehlenguud n darvaital n algadchihaj baigaach...
Зочин · 2014/05/03
Чамайг ингэж доромжилж байгаа хүнд юунд нь болмж олгоод байгаа нь вэ эртхэн сал энэ байдлаараа байгаад байвал чи л хохирон шүү
Зочин · 2014/05/03
Zodoj nvdehgui bol yaadiib ter huuhbyudee yriad l ywj bn biz ooroo bas neg yum bolood awchih ohino bod
Зочин · 2014/05/03
salaa sal. asuugaad bh hereggui. uuchlah ch hereggui, neg l nuur ogvol davarna. tegeed daraa ni chi l nadaas salaagui. nadad huuhnuud olddog gej ongirno. huuhedtei ym chini salj chadahgui gej bodoj bga ym.erchuud iim l *****nuud sh de
Зочин · 2014/05/03
Цалингаасаа нөхөртөө зарцуул. Бас хайрлаад үз. Тэгвэл хайрлуулна.
Зочин · 2014/05/03
****an yawj yawj olon eriin nuur uzeed buzartchihaad uidahaaraa huntei suuhaar yaaaj oligtoi amidrahuu deee, umnu hiisen uiliin ur dee
Зочин · 2014/05/03
наадах чинь хүйс нь солигдчихсон юм биш үү
Зочин · 2014/05/03
chi eruul uhaantai l ym bol salaach yugiin iim ymiig asuuj yrij suudgii
Зочин · 2014/05/03
shudhan salsan ni deer gej bodoj bn. iim hun hezech zasrahgui ,harin bur ulam daamjrah bolnoooriinho amdralaa bodson ni deer.
Зочин · 2014/05/03
shudhan salsan ni deer gej bodoj bn. iim hun hezech zasrahgui ,harin bur ulam daamjrah bolnoooriinho amdralaa bodson ni deer.