цаг агаарын урьдчилсан мэдээ
2014/05/04
2014 оны 05дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн хойд хэсгээр солигдмол, бусад нутгаар нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Хөвсгөлийн уулс, Туул, Тэрэлж, Халхголын сав газар, Дорнод Монголын тал нутгаар 10-15 градус, Их нууруудын болон Увс нуурын хотгор,Алтайн өвөр говиор 19-24 градус, бусад нутгаар 15-20 градус дулаанбайна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 13-15 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 1 градус хүйтэн, харьцангуй чийг 52 хувь, агаарын даралт 871гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.