"Катар - 2022" ДАШТ болон 2013 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны 6 дахь тоглолтоо Монголын Үндэсний шигшээ баг Тажикстан улсын эсрэг хийж хожигдлоо.

Хоёр баг хэсгийн эхний тоглолтоо 2019 онд Монголд хийхэд  1:0-ээр манай шигшээ баг Тажикстанд ялагдсан юм. Ийнхүү энэ удаагийн хариу тоглолтод мөн адил ялагдал хүлээхэд, Тажикстаны шигшээ багаас 21 дугаартай Джалилов тоглолтын тооны харьцааг нээсэн бол 2 дугаар хагаст, Джалилов Алишер болон Самев Шахром нар гоол оруулснаар Монголын шигшээ баг хэсгийн 5 дахь удаагийн хожигдол амсч, сурагамж, туршлагаа зузаатгав.

 

 

Манай шигшээ баг 5 хоногийн дараа Япон улсын шигшээ багтай тоглох бөгөөд тус тоглолтыг SPS Television шууд дамжуулан үзүүлнэ.

Д.Өлзийсайхан

Эх сурвалж: Монцамэ агентлаг