Дотоод ардчиллаа нухчин дарсан О.Цогтгэрэл нийгэмд АН-ыг төлөөлж чадахгүй
2021/04/02
АН-аас гишүүдийн 57 хувийн саналаар АН-ын дарга болсон гэх О.Цогтгэрэлийг батламжлах их хурлыг товлох ҮБХ-ны хурлыг эсэргүүцэж, шүүхэд хандахаа мэдэгдэв.
Өнөөдөр 15.30-д Ц. Тувааны АН-ын Үндэсний бодлогыг хорооны /ҮБХ/ хурлыг зарлаж, гишүүдийн 57,6 хувийн саналаар сонгогдсон гэх О.Цогтгэрэлийг батламжлах Их хурлыг товлох гэж байсан юм. Харамсалтай нь ҮБХ-ны гишүүд О.Цогтгэрэлийг хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлэн ҮЭ-ийн Соёлын ордны гадаа эсэргүүцлээ илэрхийллээ.
АН-ын ҮБХ нь 467 гишүүнтэй бөгөөд 250 гишүүнээр ирц бүрддэг аж. Гэвч энэ хуралд Ц.Туваан болон О.Цогтгэрэлийг дэмжигч 60 гаруй л гишүүн цуглаж өмнөх шигээ хуйвалдаан хийхийг оролджээ.
Сануулбал, Ц.Туваан ҮБХ-г хууль бусаар хуралдуулан АН-ын дүрэмд өөрчлөлт оруулан, АН-ын хагарлын эхлэл, тамганы маргааныг үүсгэж байсан билээ. Харин энэ удаад Ц.Туваан УИХ-ын хэсэг гишүүдийн хамт дахин хуйвалдаж “цаасан дарга” О.Цогтгэрэлийг батламжлах Их хурлыг товлох гэж байсныг АН-ын гишүүд зогсоолоо.
Тэдний ярьснаар О.Цогтгэрэлийг АН-ын нийт гишүүдийн 57,6 хувиар сонгосон гэх нь АН-ын байтугай Монгол Улсын сонгуулийн түүхэнд байгаагүй хэрээс хэтэрсэн луйвар, хуйвалдаан болсон гэнэ. Монголчууд анх удаа 1992 оны УИХ-ын сонгуульд саналаа өгөхдөө анхны бөгөөд сүүлчийн удаа 94 хувийн ирцтэй оролцож байжээ. Түүнээс хойшхи бүх сонгуульд сонгуулийн ирц 60 гаруй л хувьтай явагдсан статистик байдаг аж. Гэтэл О.Цогтгэрэлийг дарга болгох гэж зарим аймаг, сумын АН-ын гишүүд 100 хувийн ирцтэй санал өгснийг худал хэмээн хэллээ. Мөн АН орон нутгийн сонгуульд ялж, засаг барьж байгаа найман аймагт гишүүдийн өгсөн саналын 20 хувийг нь хүчингүй болгосныг Ан-ын мянга мянган гишүүдийг бичиг үсэггүй, ганц хүний нэр дугуйлах чадваргүй мэт басамжилсан явдал хэмээн баримтаар хэллээ.
- Дарханы 2745 саналын 549 нь хүчингүй
- Хэнтий аймагт 2462 саналын 428 нь хүчингүй хуудас болгожээ.
Мөн Архангайд энэ сарын 28-нд санал хураалтыг гэнэт явуулахаар болжээ. Гэтэл малчид шар усны үер, холбоо харилцаа муугаас болж санал хураалтад оролцоогүй аж. Гэтэл Баян-Өлгий зэрэг аймгийн гишүүдийн 98-100 хувь санал өгсөн хэмээн намын дарга нь гишүүдийн өмнөөс саналын хуудсыг бөглөжээ.
Мөн зарим сумын 70-80 хувь нь зөвхөн ганц хүнд санал өгч, үлдсэн гурван нэр дэвшигч дээр ганц ганц хүн санал өгсөн тохиолдол ч гарчээ.
Ялангуяа АН ялсан найман аймагт Засаг дарга болон намын дарга нар нь О.Цогтгэрэлийг намын дарга болгох Ерөнхийлөгч Х.Баттулгын хуйвалдаанд оройлон оролцож, гишүүдээ дарамталж, хайрцагласан нь ардчиллын гутамшиг боллоо хэмээн ҮБХ-ын гишүүд ярьж байна. Энэ нь АН-ын жирийн гишүүдийн сонгох эрхэнд халдсан АН-ын мөнгөнд дуртай хэсэг дарга нар ардчиллаасаа ухарсан увайгүй явдал хэмээн онцлов.
Тиймээс АН-ын ҮБХ-ны гишүүд Улсын Дээд шүүх болон АН-ын холбогдох газарт гомдол шаардлага хүргүүлэхээ мэдэгдлээ.
Зочин · 2021/04/03
чи хуцваа Ерөнхийлөгч үүргээ сайн биелүүлж яваа чи энэ хүний хаана ч хүрэхгүй.... нэр дэвшвэл дэмжинэ.
Зочин · 2021/04/02
Энэ баттулга АН-г Монгол улсыг самарч дуусах болоогүй юу Чамд АН гишүүд санал өгөхгүй шүү дээ баттулга аа