12 дугаар ангийнхны хоцрогдлыг арилгах, танхим, цахимаар давтлага өгөх зэрэг боломжийг цаг үеийн байдлаас хамаарч гаргана
2021/04/16
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудастаа 2021 оны элсэлтийн ерөнхий шалгалтын товыг танилцууллаа.
Үүний зэрэгцээ тэрбээр "12 дугаар анги төгсөх эрхэм дүү нарынхаа хичээлийн хоцрогдлыг арилгах, шалгалтын бэлтгэл, жишиг тестүүд дээр ажиллах, танхим, цахимын давтлага, бусад боломж, гаргалгааг цаг үеийн нөхцөл байдлаас хамааран гаргах болно. КОВИД цар тахал хүндэрч байгаа ч хүүхдүүдийнхээ сурах эрх, боломжийг бүх талаас хамтарч хамгаалъя" хэмээн бичжээ.
зочин · 2021/04/17
ЕР НЬ ХОЦРОГДОЛ КОВИД ГАРЧ ОН ЛАЙНААР ХИЧЭЭЛЛЭЖ БАЙГААГААС ОГТ БОЛООГҮЙ. ЕР НЬ МАНАЙ ХҮҮХДҮҮД БАГШ НАРЫН ЗААХ АРГААС ИЛҮҮҮТЭЭ ХОЦРОГДОД БАЙГААГ ЭНЭ ОН ЛАЙНААР ХИЧЭЭЛ ЗААЖ БАЙГААГААС ХАРАХАД ШҮҮ. АРАЙ ДӨНГҮҮР БОЛОВСРОЛТОЙ МЭДЛЭГТЭЙ ЭЦЭГ ЭХЧҮҮД ОЛЖ МЭДЭЭД ТОЛГОЙ СЭГСЭРЧ БАЙНА. СУРАХ БИЧГҮҮД ЧИНЬ АВАХ ЮМ АЛГА. БАГШ НАР НЬ СУРАХ БИЧГЭЭР ЗААДГҮЙ ӨӨРСДӨӨ НЭГ ЮМ БЭЛДЭЭД ТҮҮНИЙГЭЭ ХҮҮХДҮҮДЭД ОГТ ОЙЛГУУЛАХГҮЙ ХҮҮХЭД БАЙТУГАЙ ТОМ ХҮН ТЭР ТУСМАА ДЭЭД БОЛОВСРОЛТОЙ ХҮН ОЙЛГОХЫН АРГАГҮЙ. СУРАГЧ БИЧГЭЭСЭЭ ҮЗЬЕ ГЭХЭД ТЭР ЗААСАН ЗҮЙЛ НЬ ОГТ БАЙХГҮЙ. ТЭНГЭР ХОЛ, ГАЗАР ХАТУУ БОЛООД БАЙНАДАА.