Цаг агаарын аюултай үзэгдлийн сэрэмжлүүлэх мэдээ
2014/05/11
Малчид, ард иргэд, тээвэрчдийн анхааралд:
Өнөөдөр нутгийн төв хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүчтэй салхитай сэрүүхэн байхыг анхааруулж байна. Дундговийн нутаг, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр салхи баруун хойноос секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.
Төвийн нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн нутгийн ихэнх, баруун зүгийн нутгийн өмнөд, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи говь талын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтайн өвөр говь болон говь, зүүн зүгийн нутгаар 18-23 градус, бусад нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 4-9 градус, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын саваар 8-13 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Өчигдрөөс сэрүүсч 11-13 градус дулаан байна.