Олон нийтийн цахим сүлжээнд гудамж талбай олон нийтийн газар ил задгай бие засаж буй иргэний зураг бүхий мэдээлэл нийтлэгдсэн.

Уг мэдээллийн цагдаагийн байгууллагаас шалгахад 2021 оны 06 дугаар сарын 27-ны 14.00 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Гаалийн 4 дүгээр байрны гадаа иргэн 32 настай, эрэгтэй Ц гэгч нь бие зассан үйлдэл гаргасан нь нотлох баримтаар тогтоогдсон тул Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус үйлдэлд нь 10 нэгжээр тогох шийтгэл оногдуулсан байна.