Засгийн газар шинэ оны өмнөхөн “Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоол баталсан. Тэгвэл энэхүү тогтоол гарсантай холбогдуулан 2010 оны есүгээр сарын 15-ны өдрийн Засгийн газрын  тогтоолыг  хүчингүйд тооцож Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээг шинэчлэн тогтоожээ.

Өнөөдрөөс мөрдөх улсын бүртгэлийн үйлчилгээний шинэчилсэн хөлсний өндөр дүнтэй болсон үйлчилгээг танилцуулж байна.

 

88000 төгрөг

 

• Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ дахин олгох

 

48500 төгрөг

 

• Үндэсний энгийн гадаад паспорт гадаадад суугаа дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан олгох

 

40000 төгрөг

 

• Үндэсний энгийн гадаад паспорт дахин олгох (хаясан, үрэгдүүлсэн, гэмтээсэн)

• Хуулийн этгээдийн салбар , телеөлөгчийн газрын гэрчилгээ дахин олгох

 

30000 төгрөг

 

• Монгол Улсын иргэний үнэмлэх дахин олгох

 

27 500 төгрөг

 

• Үндэсний энгийн гадаад паспорт олгох (5,10жил)

• Үндэсний энгийн гадаад паспорт дахин олгох (хуудас, хугацаа дууссан тохиолдолд)

 

20000 төгрөг

 

• Эд хөрөнгийн өмчлөх эрх шилжилтийг бүртгэх

• Гэрээ , хэлцлийн үндсэн дээр бүртгэл салгаж , шинээр бүртгэх

• Эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг дахин олгох /хаясан , үрэгдүүлсэн , гэмтээсэн/

 

15000 төгрөг

 

• Монгол улсын иргэний үнэмлэх анх удаа олгох болон 25 45 насанд сольж олгох

• Хуулийн этгээдийн нэр баталгаажуулсан хугацааг сунгах

 

10000 төгрөг

 

• Төрсний гэрчилгээ дахин олгох

• Гэрлэсний гэрчилгээ дахин олгох

• Хил орчмын нутагт зорчих олон удаагийн үнэмлэх олгох

• Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах

• Тамга , тэмдгийн хяналтын дугаар олгох

• Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой дараах бусад эрхийг улсын бүртгэлд бүртгэх

 

-түрээсийн гарз ;

-сервитут ,

-узуфрукт :

-усан замын тээврийн хэрэгсэл , агаарын хөлгийн санхүүгийн түрээс ( лизинг ) -ийн гэрээний эрх , -бусдын газар дээр барилга , байгууламж барих эрх

 

 

 

З.ОЮУН-ЭРДЭНЭ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин