УОК-оос Үндэсний их баяр наадмын талаар гаргасан шийдвэрээ танилцуулж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Үндэсний их баяр наадмыг хойшлуулах саналыг Засгийн газрын хуралдаанд оруулах шийдвэрийг Улсын Онцгой комиссоос гаргасан. Засгийн газар маргааш өглөө 09:00 цагт ээлжит бусаар хуралдана. 

Улсын Онцгой комиссын энэхүү шийдвэрийг Засгийн газар эцэслэн шийдвэрлэнэ" гэв.

Мөн "Хуулийн хугацаанд буюу долдугаар сарын 11-13-нд Үндэсний их баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлэхээр бэлтгэл ажлуудыг хангаж байсан. Энэ хүрээнд видео контентуудыг бэлдэж байсан бөгөөд баярын өдрүүдэд цацах болно" гэсэн юм.