Ч.Болортуяа: Үндэсний их баяр наадмыг нэг жилээр хойшлууллаа
2021/07/02
Улсын Онцгой комиссоос өчигдөр Үндэсний баяр наадмыг хойшлуулах санал гаргаж буйгаа зарласан. Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, энэ саналыг хэлэлцэн, гаргасан шийдвэрээ танилцуулж байна.
Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Засгийн газрын ээлжит бус хуралдаан өндөрлөлөө. Нийт зургаан асуудал хэлэлцсэн. Голлох шийдвэрийг танилцуулъя.
Тухайлбал, Үндэсний их баяр наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргалаа. Өмнө нь наадмыг үзэгчгүйгээр зохион байгуулахаар төлөвлөж байсан ч ЭМЯ болон Эрдэмтдийн зөвлөлийн дүгнэлтээр наадам зохион байгуулбал 3,000 орчим хүн халдвар авах магадлалтай байгааг танилцуулсан. Иймд УОК-оос өчигдөр наадмыг хойшлуулах эсвэл цуцлах санал гаргасан. Үүнийг Засгийн газар дэмжиж бүтэн жилээр хойшлуулж байна.
Энэ шийдвэр орон нутагт мөн хамааралтай.
Мөн долдугаар сарын 31-нийг дуустал Алтанбулаг боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоохоор шийдвэрлэлээ" гэв.
Зочин · 2021/07/03
наадам хойшиллоо,шатахууны үнэ,бараа,материалын үнэ нэмэгдлээ,ил хаагдлаа,ман 4 өөс өөр вагцины эсрэг уух эмгүй боллоо,ажилгүй,наадамгүй 9 хоног тэнгэр харж хэвтэнэ гэхээс хамаг бие шархирч өвдөх боллоо яандаа яана
Зочин · 2021/07/03
Өвчин ч хэцүү бас наадам нэг жил хойшлох бас хэцүү байна
Бат · 2021/07/02
зөв шийдвэр байлаа үүнээс эрт шийдэх байлаа жаахан хожуу шийдвэр боллоо
Зочин · 2021/07/02
Zov, emneleg achaallaa diilekhgui baigaa shuu dee
Зочин · 2021/07/02
Харамсалтай!