“No naadam” гадны санхүүжилттэй байсан уу?
2021/07/06
Цар тахлын нөхцөл байдал хүндэрч байхад баяр наадам тэмдэглэхийг эсэргүүцсэн залуус долдугаар сарын 1-нд Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийж суулт зарласан юм.
“No naadam” эсэргүүцлийн жагсаалын үеэр цар тахлын улмаас нас барсан иргэдийг хүндэтгэн гэрэлт зул өргөж, наадамд зарцуулах мөнгийг халдвар авсан иргэдэд зориулахыг шаардсан.
Түүнчлэн жагсагчид хурдан морь уралдуулах нь хүүхдийн эрх зөрчихийн зэрэгцээ, амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг эрсдэлд оруулж буй үйлдэл хэмээн эсэргүүцсэн юм.
Тэгвэл “No naadam” эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулсан, оролцсон хоёр ч төрийн бус байгууллагыг гадаадаас санхүүжилт авсан байж болзошгүй гэж үзэн хууль хяналтынхан шалгаж байгаа аж.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
зочин · 2021/07/07
гадаадынхны санхуужилтээр но наадам ажиллагаа зохион байгуулж болохгуй энэ бол урвалт, зов ч бай, буруу ч бай энэ бол урвалт сайн шалгах хэрэгтэй, онгот хувьсгал ингэж эхэлдэг бхгуй юу, юу ч ойлгохгуй шуумжлээд бгаа тэнэг малнуудаа, та нарын наад морон дээрх бондгор чинь яах гэж заяасан юм. юм бодож бгаач тэнэгуудээ
Эбо · 2021/07/07
Залуусын зөв юун наадам хүмүүс үхэж бна нас барсан иргэдийн ар гэрт нөхөн олговор өг
бббббббб · 2021/07/07
Шалгаж яах гэж байна Яагаад болохгүй гэж Залуучууд сайн л байна Засгийн газарт ийм л хүчээр үйлчлэхгүй бол тоохгүй шүү дээ эмнэлгийн эмч нарыгаа 8 хоног бороонд хэвтүүлж байгаа төр засаг барагтай хөдлөх үү дэмжээд байгаа та нарт нэгл өдөр ингэж л хандпана долигнох шаардлагагүй
Зочин · 2021/07/07
Тэр урт шар даавуу зүгээр хэн дуртайд нь жагсаалд ганц удаа хэрэглэхээр байгаад байдаггүй юм.
Зочин · 2021/07/06
Сайн шалгах хэрэгтэй!
зочин · 2021/07/06
зүгээр сайн дураараа сууж болохгүй юм байх даа заавал мөнгөөр суугаад байх дхх яахав дээ