Засгийн газрын Хэвлэл, Мэдээлэл, Олон Нийттэй Харилцах Газрын даргаар Т. Ганзул томилогджээ. Түүний хувьд өмнө энэ албыг хашиж байсан Ц.Ганзоригоос энэ ажлаа хүлээн авч байгаа юм. 

Т.Ганзул нь Монголын Телевизүүдийн холбооны гүйцэтгэх захирал болон ETV телевизийн гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байжээ. 

Ц.Ганзоригийн хувьд өөрийн хүсэлтээр албан тушаалаа хүлээлгэн өгч буйгаа мэдэгдсэн бөгөөд түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэвлэлийн багт нэгдэж байгаа хэмээн яригдаж байгаа аж.