Эмч нар тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ мэдэгдлээ
2021/07/09
Эрүүл мэндийн ажилтнууд цалингаа хоёр дахин нэмэхийг шаардаж, Төв талбайд суулт зарлаад 10 гаруй хонож байгаа билээ. Тэгвэл энэ онд тэдний цалинг хоёр дахин нэмэх боломжгүй байгаа талаар Засгийн газраас мэдээлээд буй юм.
Тэгвэл эмч нар өнөөдөр Төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлж, тэмцлийн хурц хэлбэрт шилжиж буй талаараа мэдээллээ.
Эмч нарын төлөөлөл "Нийгмийн түншлэлийн хүрээнд салбарын яамтай хамтын хэлэлцээ байгуулсан. Одоо цалин мөнгийг нэмэгдүүлэхийг шаардаж байна. Эмнэлгүүд төсөв байхгүй гэх шалтгаанаар эмч нарын ээлжийн амралтын мөнгийг хоёр хувааж өгч байна. Нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлөхгүй байна. Илүү цагийн мөнгийг нь ч өгөхгүй эмнэлэг бий. Наадмын амралтын өдрүүдэд ч бид суултаа үргэлжлүүлнэ. Энд хүний эрүүл мэнд, амь нас эрстэх юм бол цалин нэмэх асуудлыг шийдэхгүй байгаа төр хариуцлага хүлээнэ гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. 56 мянган эмч ажилчид монгол улсын гурван сая хүнийг эрүүл, энх байлгахын төлөө цаг наргүй ажиллаж байхад цалин хангалтгүй байна. Тиймээс ҮАБЗ-ийг хуралдуулаад, эрүүл мэндийн алба хаагчдын цалинг хоёр дахин нэмэгдүүлэхийг шаардаж байна" гэлээ.
Монголын үйлдвэрчний эвлэлийн хорооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат "Тэвчээр алдарч байна. Хөдөө орон нутгаас ч эмч нар тэмцлийн өөр хэлбэрт шилжихийг шаардаж байна. УИХ-ын гишүүдээс эхлээд ихэнх нь гэртээ сууж байгаа. Гэтэл эмч нар гэртээ харих цаг наргүй ажиллаж байна. Тиймээс эмч нар УИХ-ын шийдвэрт хориг тавих хүсэлтийг Ерөнхийлөгчид хүргүүлсэн. Энэ асуудлыг битгий улс төржүүлээрэй. Хаврын чуулганыг дахин хуралдуулж, долдугаар сарын 1-нээс цалин хөлсийг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагатай байна. Гэхдээ энэ олон хүний бухимдлыг барьж хорьж дийлэхгүй байна. Ажил хаях шийдвэрийн гүйцэтгэх зөвлөл гаргасан" гэлээ.
Зочин · 2021/07/10
Луйварчдыг сонгосон улсууд
Бат · 2021/07/10
Залуу насаа бүтээн байгуулалтанд зориулсан ахмад үеийхэн тэтгэвэр бага хэцүүхэн байна аа төр боломжоороо нэмэхсэн
Зочин · 2021/07/10
Оюун эрдэнэ жижигдэж байна даа. Эмч нар 5 сая гэсэнгүй цалингаа 1 сая гаруй болгоод өгөөч л гээд байна.Одоо эмч нар 200$ын цалинтай байгаа.Тэрийгээ 400 -500 $болгох санаатай л юм. Ёстой хүнд ярихад ч ичмээр дамшиг даа гэдэг шиг.
Зочин · 2021/07/10
Тарцгааяаа бүгдээрээ. Хэд хоног Наадмаа хийцгээе. ЗГ аа дэмжье!
Зочин · 2021/07/09
Унэндээ тор цалин нэмээд огчих боломж байгаа даа заавал эд нарыг ингэж жагсаал цуглаан хийлгээд яах вэ удирдаж байгаа Оюунэрдэнэд тийм зурх зориг байхгуй голчгий
Зочин · 2021/07/09
Зочин · 2021/07/09
Ихэнх эмч нар мөнгө төгрөг гэж гоншигнодгүй юм билээ Тэд цалин хөлс яахав дээ болох л байлгүй Ковидийн ард гарах юмсан гэсэн бодолтой яваа улс Харин эмч нарын нэрийг барьж заваан юмнууд улс төр хийгээд байгаа юм Төр , Засгаа амар тайван байлгаж ажлыг нь хийлгэвэл яасан юм Бөхчүүл , Уяачид , Сурчид "Тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ" Эмнэлэгийнхэн "Тэмцлийн хурц хэлбэрт шилжэнэ" Одоо больчих ! Одоо энэ зүүн тархиндаа юмтай тэнэгүүдэд Төр төмөр нүүрээ харуулвал зохино !
z · 2021/07/09
хуцаа даахгүй ажлаа сайн хий олигтой хийдэг бсан бол хүмүүс чинь гадаадад гарч эмчлүүлэхгүй ш дээ толгой муутай бх аргүй арчаагүй юм чинь
DR. PRADHAN · 2021/07/09
ЗОЧИН · 2021/07/09
56 ШИРХЭГ ҮНЭТЭЙ МАШИН ХАЛТАР САЙД ОРУУЛЖ ИРСЭН ГЭЖ САЙТУУД МЭДЭЭЛЖ БАЙНА. МӨНГӨ ХАНГАЛТТАЙ БАЙГАА ГЭЖ ОЙЛГОГДОЖ БАЙНА. ЦАЛИНГИЙГ НЬ ГЭМЭХ ХЭРЭГТЭЙ. АЖИЛ ХАЯЧИХ БОЛ БҮР СҮҮРНЭ БИЗДЭЭ.