Н.Алтанхуяг зоосны нүхээр хорвоог дархан цаазат газар, хилийн зурваст ашигт малтмал олборлох гэж байна
2014/05/12
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан билээ. Энэхүү хуулийн төслөөр бол одоо хэрэгжиж байгаа хуулийнхаа цоорхойг нөхөж байгаа мэт харагдавч үнэн хэрэгтээ зоосны нүхээр хорвоог харж, яахаас ч буцахгүй мэт авирлаж байгаа юм.
Тодруулбал хилийн зурвас, дархан цаазат болон тусгай хамгаалалттай газар нутагт ашигт малтмалыг олборлох үйл ажиллагаа явуулахыг энэ хуулийн төсөлд тусгажээ. Тэгвэл үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа газруудын тодруулан харцгаая.
Хилийн зурвас: Улсын хилийн бүсэд хилийн дэглэмийг сахиулах, улсын хил хамгаалалт, шалган нэвтрүүлэх албаны зориулалттай хилийн инженер, техникийн байгууламж барих зорилгоор улсын хилийн шугамаас дотогш 15 км-ээс илүүгүйгээр Улсын хил хамгаалах байгууллагаас тогтоосон нутаг дэвсгэрийн улсын хилийн зурвас гэнэ.
Тусгай хамгаалалттай газар нутаг: Байгалийн бүс, бүслүүрийн онцлог, өвөрмөц тогтоц, ховор ховордсон ургамал, амьтан бүхий газар, түүх соёлын дурсгалт болон үзэсгэлэнт газрын хэв шинжийг хадгалах, хувьсч өөрчлөгдөх зүй тогтлыг судлах, танин мэдэх зорилгоор улсын хамгаалалтад авсан газар нутгийг улсын тусгай хамгаалалттай газар нутаг гэнэ.
Дархан цаазат газар: Байгалийн бүс, бүслүүрийн онцлог, хэв шинжийг төлөөлж чадах унаган төрхөө хадгалсан байдал, шинжлэх ухааны онцгой ая холбогдлыг харгалзан байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг Дархан цаазат газар гэнэ.
Тэгвэл ийм газруудад ашигт малтмал олборлох нь битгий хэл ан амьтан агнахыг эртнээс хориглодог байсан. Тухайлбал, Чингэс хааны “Их засаг” хууль, Ойрадын цааз болон 16-р зууны үеийн хууль цаазат бичиг “Халх журам” зэрэг Монгол улсын хууль тогтоомжуудад энэ талаар нарийн тусгасан байдаг. “ Халх журам”–д Богдхан уул, Хан Хэнтий, Хөгнөхаан, Жаргалтхаан, Баян, Суман, Улаан, Төвхөнхаан зэрэг байгалийн үзэсгэлэнт 14 ууланд ан агнах, газар хөндөх, мод огтлохыг хориглон зарлаж байв. Тэнгэрийг тэтгэсний 44 дүгээр он буюу 1778 онд Богдхан уулыг албан ёсоор дархалж 1809 оноос эхлэн 28 амыг цагдаатай болгож нутаг дэвсгэрт орох зөвшөөрлийг Богд хаан гардан олгодог байжээ. 1818 онд Отгонтэнгэр, Булган уулыг албан ёсоор дархлагдсан газар болгон зарлаж байв. 1911 онд Богдхаант Монгол улсыг тунхагласны дараа Богд уулыг “Богд хайрхан уул” гэж нэрлэн, уулыг хамгаалах захиргаа байгуулж байжээ.
Ингэж хамгаалж байсан газраа мөнгө олох зорилгоор ашигт малтмал олборлоно гэж байгаа нь Монгол улсын үзэсгэлэнт байгаль, ан амьтанг үгүй хийх гэж байгаа хэний далд явуулга вэ? Н.Алтанхуягийн Засгийн газар бөөндөө эх орноо хайрлаж хамгаалах сэтгэлгүй болчихоо юу?
Хуулийг санаачлагчид ийм цоорхойтой хуулиа салбарт орох хөрөнгө оруулалт болон баялгийн сан арвижих, экспортолж байгаа ашигт малтмалын боловсруулалтын түвшин дээшилснээр нэмүү өртөг эх орондоо үлдэх, экспортын орлого нэмэгдэх, боловсруулах үйлдвэрт тэргүүний техник технологи нэвтрэх, хөдөлмөр эрхлэлт эрс нэмэгдэх зэрэг эерэг үр дүн гарна хэмээн магтаж сууна. Үнэн хэрэгтээ уг хуулийн төслийн хүрээнд төрийн байгууллагын шат дамжлага, хүнд суртлыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдад хандсан таатай нөхцөл байдлыг дордуулсан. Тухайлбал ашигт малталын салбарт шинэ бүтэц бий болгож төрийн данхар нүсэр бүтцийг нэмэх, хайгуулын лиценз олгох асуудлыг АМГ, Уул уурхайн яам, Засгийн газар гэх мэт олон шатаар дамжуулахаар хуульчилсан нь хүнд суртал, авлигал хээл хахуулыг бий болгох нөхцлийг бүрдүүлж байгаа хэмээн магтах.
Нөгөө талаас тэд энэхүү “атгаг”санаагаа хэрэгжүүлэхдээ хэний ч хараа хяналтад байхыг хүсээгүй бололтой юм. УИХ-аар шийдвэрлэдэг улсын хилийн зурвас газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг өөрчилж, Засгийн газар хараа хяналтгүй дангаараа хэрэгжүүлэх санаархлаа хуулийн төсөлд тусгасан байгаа юм.
Улсын хамгаалалттай газар нутагт ашигт малтмал олборлоод зогсохгүй Засгийн газар үүндээ хяналт тавина хэмээн зүтгэж байгаа энэхүү Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхнаас нь хэлэлцэхгүй байх хэрэгтэй.
Өвөг дээдсээс үзэсгэлэнт байгалийг хадгалж, хамгаалж, бүлээн цус амь насаа харамлалгүй та бидний үед хүлээлгэж өгч байхад бид ядаж сүйтгэхгүй байх нь ёс зүйд нийцэх хэрэг. Засгийн газраас өргөн барьсан энэ хуулийн төслийг батлаад, дархан цаазат газар, тусгай хамгаалалттай газар, хилийн зурваст ашигт малтмал олборлолт хийлээ гэхэд нөхөн сэргээлт хийнэ . Гэхдээ өмнөх шигээ байхгүй нь тодорхой. Өмнөхтэйгээ дөхлөө гэхэд тус газарт байсан ан амьтад хэрхэх билээ? Улаан номд орсон ихэнх амьтад дээрх газруудад л байгаа. Монгол улсын төдийгүй хүн төрөлхтөний баялаг болсон газарт ингэж хайр гамгүй хандаж болохгүй ээ Н.Алтанхуяг тэргүүтэй нөхдүүдээ. Эх орноо гэсэн сэтгэлтэй бай !!!
А.Баярмаа
irgen · 2014/05/15
bogd uul, gorhi tereljiig zaraad duuslaa shyy deeavilgachidaasaa salaach
Зочин · 2014/05/14
Altan dornodoor paushokoor zaamar. Baynxongor. Xaa saigui Altan valutaa deeremduulex. Zam. Sul. Tavij uguud. Altnii nuutsgui. Oron bolsoniig. C.bayr xariutsaxuu
Зочин · 2014/05/14
Ulsaa hugjuulei gevel bankuud zeeliin huugee buuruul
Зочин · 2014/05/14
Bankuud zeeliin huugee buuruul Ulsaa hugjuulei gevel bankuud zeeliin huugee buuruul
Зочин · 2014/05/14
Banknuud zeeliin huugee buuruul .
Зочин · 2014/05/13
Ene said uhaantai umig uls orni erh ashgiig zorchson hergeer bdag gazart ni hiij boldoggui um bol uu daa.orovdoltei mal.
Зочин · 2014/05/13
Хилийн заставуудыг ч нүүлгэх санал гарч байгаа гэсэн.
Зочин · 2014/05/13
Хэзээнээс эхлээд байгалаа сүрхий хамгаалдаг болсон юм болдоо? салхинд гарч байна гээд архи ууна, уусан архиныхаа шилийг газар дээр нь хаяад явна. Тэр бүү хэл хотын дунд машинаар явж байхдаа л уусан ундааныхаа шилийг цонхоороо шууд гаргаад л хаядаг биз дээ. Тэр дархан цаазат газар гээд байдаг газар нь бөөн ****** л байдаг шүү дээ. Бурхан халдуун яваад үз бөөн ******. Богд уул бөөн ******. хаа саагүй л ******. Ийм байж худлаа байглаа хамгаална гэж ярих ямар хэрэг байна даа. Тэрний оронд монгол хүний хэнэггүй хувиа хичээсэн өөдгүй занг засаж залруулахад тус нэмэр болох зүйл хийвэл яасан юм б дээ?https://www.facebook.com/photo.php?fbid=10152888293173636&set=pcb.10152888293773636&type=1&theater
Зочин · 2014/05/13
Бурхан гуйсан ч газар шорооноосоо бүү өг!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
иргэн · 2014/05/13
ардчилсан намын өлгийтэй маа******нууд жаахан бодож үзээч. Эх орноо гэсэн сэтгэл, хүн чанар байна уу??? та нарт. хилийн зурвас, хориотой бүсэд гадны хулгайч луйварчдыг давруулах хэрэг байна уу? хожим үр сад чинь хараах юм битгий хийж үзээрэй.