Өнөөдөр манай таван тамирчин гурван төрөлд өрсөлдөнө
2021/07/28
Өнөөдөр буюу долоодугаар сарын 28-ны өдөр манай улсын таван тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөнө.
10:00. Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -90 кг жинд Г.Алтанбагана зодоглоно. Тэрээр эхний тойрогт гоц мөргөсөн. Хоёр дахь барилдааныг дэлхийн хошой аварга Испанийн Николоз Шеразадишвилитэй хийнэ.
10:30. Боксын эмэгтэйчүүдийн -75 кг жингийн эхний шатанд М.Мягмаржаргал 2019 оны дэлхийн аварга Их Британийн Лорен Прайстай тоглоно.
12:50. Байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шигшээ 32-т Б.Урантунгалаг Японы Азуса Ямаүчитэй цэц сорино.
16:18. Байт харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шигшээ 32-т Б.Отгонболд Хятадын Жиалун Литэй цэц сорино.
18:06. Боксын эрэгтэйчүүдийн -57 кг жингийн шигшээ 16-д Э.Цэндбаатар Вьетнамын Нгуен ван Дуонтой тоглоно. Тэрээр эхний шатанд Кенийн боксчныг ялаад буй.