Урьдчилсан дүнгээр Д.Сумъяабазар ялалт байгуулжээ
2013/04/14
УИХ-ын 26 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн дахин сонгуулийн урьдчилсан дүн гарч, МАН-аас нэр дэвшигч Д.Сумъяабазар 54 хувиар ялалт байгуулж, Л.Эрхэмбаяр 46 хувийн санал авсан тухай тус Тойргийн хорооны дарга М.Баасандорж дөнгөж мэдээлсэн юм.
Дахин санал хураалтыг 20.00 цагт зогсоосноос хойш 22.30 цаг орчимд 80 хэсгийн хорооноос ирүүлсэн урьдчилсан дүн Сонгуулийн Ерөнхий хорооны төв сервер дээр нэгтгэгдэн гарсан бөгөөд энэ дүнг Тойргийн хэсгийн хороогоор хэлэлцэж, тогтоол гаргаснаар баталгаажуулна. Дахин сонгуулийн эцсийн дүн мэдээг өнөөдөр өгнө.
Санал хураалтад тус дүүргийн сонгогчдын 33 хувь нь оролцсон байна. Гэсэн ч хуульд зааснаар дахин санал хураалтад ирц хамаарахгүйгээр хамгийн олон санал авсан нэр дэвшигч ялалт байгуулах ёстой.
Зочин · 2013/04/15
manai uls t uls t bish naadam boloh nee barildaad odoo odoo eronhillogchoo boh bologchih
oogii · 2013/04/15
bayr hvrgie
Зочин · 2013/04/14
ээ чааваас даа өөр хүн байдаггүй юм уу. Яана даа монголчууд минь. Ийм байхаар яаж улс орон хөгжих вэ дээ.
Зочин · 2013/04/14
2 chugants
ee burxan min · 2013/04/14
mongol uls min yu l bolood bndaa ene arai xeternee sumyabazar uu