Ерөнхий сайд аа! Би Ц.Анандбазар гишүүнээс айж байна, та айж байна уу?
2021/08/02
У.ОРГИЛМАА
ЕРӨНХИЙ САЙД АА!
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР ОО!
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА АА!
Хэрэв иргэн миний бие Монгол Улсын Хөгжлийн банкнаас 43 сая ам.долларын өртөгтэй төсөл хэрэгжүүлэхдээ зээлийн гэрээний хоёр заалтыг зөрчөөд авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулан санхүүжилтээ өөрийнхөө дансанд шилжүүлчихсэн бол шоронд сууж байх байсан. Мөн биз? Иргэн миний бие, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар нарт ижил хууль үйлчлэх үү? Үүнд хариулт өгнө үү!
Олон арван эмэгтэйн эрх чөлөөнд балмад бүдүүлгээр халдаж сэтгэл санааны хохирол учруулж байсан УИХ-ын гишүүн Ц.Анандбазар энэ өдрүүдэд амгалан налайж мөргөлөө үйлдэж буй бололтой. Нийгэмд цочрол үүсгэсэн залуу бүсгүйн эр зоригоор түүнд доромжлуулан гутаалгасан охид, эмэгтэйчүүд “Энэ удаад Монголын төр, хууль хяналтын байгууллага Ц.Анандбазартай хариуцлага тооцно” гэж найдсандаа сэтгэл буртаглан тээж явсан эвгүй дурсамжаа дэлгэсэн билээ.
Гэвч Монголын төр “сонсохыг хүссэнгүй”. Өөрөөр хэлбэл Монголын хууль, хяналтын байгууллага түүнээс охид эмэгтэйчүүдийн нэр хүнд, сэтгэл санааны хохирлыг нэхэмжилж чадахгүйгээ харууллаа.
Түүнд холбогдох дэндүү олон баримт бүхий хавтаст хэргүүд байсан ч хэрэгсэхгүй болгосоор байдгийн цаад нууцыг Ерөнхий сайд Та ч, би ч мэднэ. Ерөнхий сайд, МАН-ын дарга асан У.Хүрэлсүх түүнийг МАН-аас хөөгөөд Ерөнхийлөгч болов. Гэсэн ч энүүхэнд Ц.Анандбазар “хохирно” гэж үү? Ийм шийтгэлээр юуг шийднэ гэж? Одоо хэр нь хуулийн зарим байгууллага түүнд үйлчилсээр, түүний алдааг баримттайгаар шүүмжилсэн иргэн ч, сэтгүүлч ч Ц.Анандбазараас хүнд нөхцлөөр хавчигдан дарамтлагдаж байна. Харин Ц.Анандбазарыг шалгаж байгаа эсэх нь нууцлагдмал.
Уг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 100 хоногийн ажлыг сэтгүүлчдэд танилцуулах үеэрээ “Ц.Анандбазар гишүүнтэй холбоотой асуудал нийгэмд нэлээд газар авч байна. Мэдээж парламентын гишүүний өөрийн бүрэн эрхийн асуудал байдаг. Гарч ирсэн бүх асуудлын төлөө парламентын гишүүн огцорно гэдэг амаргүй асуудал мөн үү гэвэл мөн. Гэхдээ миний хувьд Ц.Анандбазар үнэхээр гэм буруугүй бол УИХ-ын гишүүнээсээ түдгэлзээд шалгуулах хэрэгтэй. Гэм буруугүйгээ нотлогдчихоод ороод ирвэл ёс зүйн хувьд хамгийн зөв гэж бодож байна. Хариуцлага тооцох субъектэд нь Ерөнхий сайдын хувьд саналаа хэлсэн” гэсэн байр суурийг илэрхийллээ. Дараа нь саяхан “Шүгэл үлээгчдийг хамгаална” гэв. Гэсэн ч “шүгэл үлээгчид” хуулийн байгууллагын үүд сахиж, Ц.Анандбазар гишүүний хууль бус үйлдлүүд үргэлжилсээр байна.
Хуулийн талаасаа төрийн өмчит компаниудад дур зоргоороо авирлан шахаа хийдэг, тендерт ялсны дараа санал болгосон үнээ нэмчихдэг, Дархан цаазат газарт “Аялал жуулчлалын зориулалтаар” газар эзэмших гэрээгээ зөрчөөд хувьдаа ашиг олох зорилгоор хаус барьж зараад байна, газрын төлбөрөө ч төлөхгүй байна, гэрээ байгуулсан хугацаагаа ч сунгаагүй гэхчлэн олон баримтыг дэлгэж байсан боловч Монголын төрд Ц.Анандбазарыг дийлэх хууль, хуульч үгүй бололтой. Одоо би болон Монголын эмэгтэйчүүд УИХ-ын гишүүн Ц.Анандбазараас айж байна. Тэр хэний ч нэрээр гомдол гаргаж өөрөө нуугдаж хуулийн байгууллагаар дарамтлуулж чаддагийг харлаа. “Шүгэл үлээгчдийг хамгаална” гэсэн Ерөнхий сайд Танд маш ихээр талархсан ч “шүгэл үлээсэн” бүхэн үл үзэгдэх дарамтад тарчилсан хэвээрээ байна.
Харин одоо ээлжит баримтаа дэлгэе. Эх сурвалж нь Хөгжлийн банкны Зээлийн хяналт шалгалтын тайлан. УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын эзэмшлийн “Сод монгол групп” ХХК “Тос тосолгооны материалын үйлдвэр” төсөл гэсэн нэртэйгээр, жилийн 6.5 хувийн хүүтэй 60 сарын хугацаатайгаар 669.6 сая иенийн дүнтэй хоёр удаагийн хэсэгчилсэн зээлийг авсан. Төслийн нийт өртөг нь 43 сая ам.доллар! Хөгжлийн банкны зээлийн хяналт шалгалтаар зээлийн гэрээний 3.1.4 болон 8.1.1 гэх нийт хоёр заалтын хэрэгжилт хангалтгүй гэж дүгнэгджээ. Дээрх заалтад “Зээлийн гэрээний зориулалт: Тос тосолгооны материалын үйлдвэрийн төсөл.
Үүнээс өөр зориулалтаар ашиглахыг хориглоно” гэж заасан боловч зээлийг зориулалтын дагуу ашигласан гэх хангалттай баримт байхгүй хэмээн тайланд дүгнэсэн байгаа юм. Мөн үүнд “2017 оны долдугаар сарын 6-ны өдрийн З-СМ-ЗҮ 2017057 тоот гэрээний 5.3-т зээлдэгчийн дансруу шилжүүлэх тухай заалт оруулсан хэрнээ 9.1.2-т бэлтгэн нийлүүлэгч компанид шилжүүлэх тухай заалт оруулсан байгаа нь зөрчилдөж байна. Зээлийн санхүүжилтийг бэлтгэн нийлүүлэгчийн дансанд шилжүүлээгүй, зээлдэгчийн “Голомт” банкны дансанд шилжүүлсэн” гэж Хөгжлийн банкны зээлийн хяналт шалгалтын тайланд бичсэн байна. Түүнчлэн Хөгжлийн банкнаас зээлдэгчийн төлөөлөлтэй тухай төслийн байршилд очиж уулзах үеэр өгсөн тайлбар нь “2021 оны хоёрдугаар улирлаас үйлдвэрлэлийг эхлүүлнэ” гэсэн мэдээлэл өгчээ. Өнөөдрийн байдлаар ямар үйлдвэрлэл эхэлчихээд байгаа юм бэ?
Ерөнхий сайдаа! Монгол Улсын Ерөнхий Прокуророо! Цагдаагийн Ерөнхий газрын даргааа!
Хэрэв иргэн миний бие Монгол Улсын Хөгжлийн банкнаас 43 сая ам.долларын өртөгтэй төсөл хэрэгжүүлэхдээ зээлийн гэрээний хоёр заалтыг зөрчөөд авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулан санхүүжилтээ өөрийнхөө дансанд шилжүүлчихсэн бол шоронд сууж байх байсан. Мөн биз? Иргэн миний бие, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар нарт ижил хууль үйлчлэх үү? Үүнд хариулт өгнө үү!
Za daa · 2021/08/09
Shorond suulgasnaas erring ni hurengeer Baga tengerees Sansariin tunnel hurtle davhar zam taviulaad Yal heltruulsen ni deer biz
Zochin · 2021/08/06
E .said khamgaalz baiz khamt. Oichikh n. Ee dee
Зочин · 2021/08/04
Шалгаж болдоггүй юм уу?
ZOCHIN · 2021/08/04
BIZNESMENUUD IH HURALD SUUH N OILGOMJTOISHDEE. ULS TURCHDUD AVILGAL UGCH IH HEMJEENII DOLLOR AVAAD NAMDAA HANDIV UGUUD IH HURLIIN GISHUUN BOLONGUUTAA OMANIA DAMUURUULAH L SHUUDEE. ADILHAN HUVAAGAAD HUSCHIHAAR YAHIIN HUULICHID ULSTURCHIDTEIGEE.... LALRUUDIIN HIIDEG BIZNESS...
nnn · 2021/08/04
Жирийн ААН-д бол шууд арилжааны банкны хүүрүү шилждэг байгаа жилийн 20 гаран хувь тэгээд хүнд байдалд ордог. ийм хүүтэй зээл хэзээ ч олдохгүй
Зочин · 2021/08/04
Энэ хүний шахсан масланаас болж баахан 7 (ойролцоогоор )белазын мотор цохьсон шүү үлдэгдэл масла авсан уу гүй юу
Зочин · 2021/08/04
Новш
Zochin · 2021/08/04
Elbegdorj battulgiin shuuh prokuror ni yaltgui oligarhuudiin tuluu amia ughuus ch butsahgui nuhduud aimag niisleld aalznii tor met uurelsen bgaa ed bugdeeree ymar negen nootoi tuuniig ni ashiglaj erunhiilugch nar tomilson ed buren bureldhuuneeree zailaagui tsagt mungu erh medeltei hund l uilchilne ard tumen bol zuv zugeer bj baigaal ednii ajliin ur dun bolj tudun hun horih yal tudun hun torguullaa gedeg medeenii hohirogch nar shuudee ene mananjsan mafiihan bol tomchuultaigaa l tsug unana ugui bol baghaan torguuli yal avsan dur esgeel heden 100 n terbumaar idej gants neg sayar torguulaad 1 jiliin neelttei shorond suugaal daraagiin songuuliar ner devsheel yvah humuus shuudee
zochin · 2021/08/04
Biznesmenuudiig ih hurald debshuuldegee bolibol taarna. Ed nar uuriinhuu kamponiig l deesh tatah huuli sanaachlah sonirholtoi. Ard tumnii tuluu hiij bga yum tui ch alga
Зочин · 2021/08/04
Янхнуудаар занга тавьж рекет хийх замыг заасан этгээд бол 340тн хортой спиртийн наймаачин цагаандаа гарсан луйварчин Баттулга шүү,их хурлын гишүүн Эрдэнэбүрэн,Гантулга гээд өөртөө таалагдаагүй олон хүнийг энэ аргаараа хэлмэгдүүлсэн
Зочин · 2021/08/04
монголын бизнесманүүдийг мөрөөр нь ажил хийлгэхгүй атаархаж үхчихгээд байдаг ,чаддаг юм бол өөрөө мөнгөө олоод бусдыг үлгэрлээч.
Зочин · 2021/08/04
Хэн гэдэг хүн айгаад байгаан бэ? нэр усаа ч бичээгүй бас нэг гүтгэлэг л байх шив дээ Энэ нэг нара сүнээ гэж хоёр шантаажчин одоо боличооч та хоёрын жанхуу чинь одоо явахгүй ээ ичих хэрэгтэй
Зочин · 2021/08/04
Монголын төр ийм л арчаагүй, Богд уулыг эзлээд эзэгнээд зараад дуусаж байгаа хүн, бүх зүйл нь үл бүтэх этгээд
Зочин · 2021/08/04
Тийм сүлжээ бизнес гэж арай байхгүй биз
Зочин · 2021/08/03
ГОК-г хогийн сав болгож байгаа нөхөр дөө. Банкны зээл , хүүхэн хүчиндэгч гээд гэмт хэргийн тоо өссөөр ...УИХ-н гишүүн хэвээр...
Зочин · 2021/08/03
Бат · 2021/08/03
Монгол улс Одоо параламентаа 2 танхимтай болгож төрд ард түмний , төсвийн эзний хяналт хэрэгтэй энгэхгүйгээр одоо хөгжихгүй албан тушаалыг зах зээлд мөнгө олох арга гэж ойлгосон төрийн түшээд олширлоо
Зочин · 2021/08/02
Янханы сүлжээ бизнес эрхлэгч Наараа,Сүнээ нарт шаардсан хэмжээний мөнгө төлөөгүй гэж хэлмэгдүүлэхнээ
DR. PRADHAN · 2021/08/02