НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
2021/08/21
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол 2021 оны наймдугаар сарын 22-ны ням гарагт 19:00 цагт болох ба тохирлыг Боловсрол ТВ-ээр шууд дамжуулна.
Сугалаанд 2021 оны долдугаар сарын 1-30-нд худалдан хийж, цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр оролцох боломжтой.
Тохирлын дугаарын сүүлийн
- 3 орон таарвал 30,000₮
- 4 орон таарвал 100,000₮
- 5 орон таарвал 500,000₮
- 6 орон таарвал 1,500,000₮
- 7 орон таарвал 3,000,000₮
- 8 орон таарвал 20,000,000₮ хожино.
Харин супер хонжвор 30 сая төгрөг байх юм.