"Эрүүл ахуйн тухай" хуулийн 7.5 дугаар зүйлд "Худалдаа, үйлчилгээний байгууллага нь эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангасан, үйлчлүүлэгч чөлөөтэй ашиглах боломжтой ариун цэврийн өрөө, гар угаах хэрэгсэлтэй байх" шаардлагыг тусгасан байдаг.

Зөрчсөн тохиолдолд "Зөрчлийн тухай" хуулийн 6.17-9 дүгээр зүйлд зааснаар иргэн, байгууллагыг 50.000-500.000 төгрөгөөр торгох хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна.

Иймд үйлчилгээний газруудыг эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангасан, үйлчлүүлэгч чөлөөтэй, төлбөргүй ашиглах боломжтой ариун цэврийн өрөөгөөр үйлчлэхийг уриалж байна.