Цаг агаарын урьдчилсан мэдээ
2014/05/14
Ихэнх нутгаар үүлэрхэг. Нутгийн баруун хагас болон зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, баруун болон говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 11-13 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 0 градус орчим, харьцангуй чийг 63 хувь, агаарын даралт 860 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.