2012 оны УИХ-ын сонгуулиар  Д.Батцогт МАХН-МҮАН-ы “Шударга ёс” эвслээс нэр дэвшиж УИХ-ын гишүүн болсон. Харин УИХ-ын гишүүн  Д.Батцогт өнгөрөгч сарын 17-ны өдөр хуралдсан бүлгийн хуралдааны үеэр бүлгээсээ гарч, сул гишүүн болох талаар бүлгийн удирдлагууддаа мэдэгдсэн байдаг.  Түүний энэхүү  хүсэлтийг  ёсоор болгосонг өнөөдөр  УИХ-ын нэгдсэн чуулгaны эхэнд  мэдэгдэв.  

Ингэснээр  Д.Батцогт гишүүн албан ёсоор “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүнээс  гарч байгаа юм.   УИХ-ын гишүүн Д.Батцогтын хувьд  бүлгээс гарах олон шалтгаан байсан гэдгээ хэлж, үгэндээ эзэн болохоо мэдэгдээд байсан юм.

А.Баярмаа