Өсвөр насны хүүхдүүд нэгнээ хутгалж хүнд гэмтээжээ
2021/09/11
Өсвөр насны хөвгүүд нэгийгээ хутгалж, хүнд гэмтээсэн гэх хэрэг уржигдар /2021.09.09/ Говь-Алтай аймагт гарчээ. Тодруулбал тус аймгийн харъяалалтай 15 настай М нь 16 настай эрэгтэй Ж-г хэд хэдэн удаа хутгалж хүнд гэмтээсэн байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар эл хэрэг гарахаас өмнө хүүхдүүд хоорондоо маргаж, хувийн таарамжгүй харилцаатай байсан байна. Хохирогч хүүг яаралтай эмнэлэгт хүргэсэн бөгөөд хэвлий болон өгзөг хэсэгтээ хутганы гүн шарх авснаас их хэмжээний цус алдаж, шокын байдалтай хүргэгдсэн аж.
Хэрэгт холбогдсон 15 настай хүүгийн ар гэрт болсон явдлыг дуулгасан бөгөөд цагдаагийн байгууллагаас дуудаж, байцаалт мэдүүлэг авсан гэх мэдээлэл байна.
Хутгалуулсан хүүгийн биеийн байдал хүнд, хэвлийн шарх нь дотор эрхтэнг ноцтой гэмтээсэн байж болзошгүйг эх сурвалж хэллээ.
sda · 2021/09/11
iim hereg gardag bsn ch tsaanaas ni olond medegdehgv dardag bsn yr ni bol enenees ch aimr2 hergvvd gardag bsn
ИРГЭН · 2021/09/11
ODOO TER ZURAGTAAR GARAD BGAA BAAHAN SHIVEESTEI BATSAANUUDIIN TUHAI KINO BNA ENE MET KINONUUDIIG SHUUD HORIGLOH HERGTEI BI HUUHEDEE HEZE CH UZUULEHGUI MANAI ULSAD TSENZUUR GEJ YM HERGTEI BNA HUHED ZALUUS MASH BURUU ULGER DUURIALLALTAI OSOJ BNA NDAA.
Зочин · 2021/09/11
Ардчилсан нийгэм гэж хогийн зүйл байна Соц нийгэмд ийм хэрэг огт байхгүй амгалан тайван сайхан байжээ