АН: Шаардлагыг биелүүлэхгүй бол ЗГ-ыг огцруулах тэмцлийг ирэх сарын 1-нд эхлүүлнэ
2021/09/23
УИХ дахь АН-ын бүлэг, О.Цогтгэрэл даргатай АН, М.Тулгат даргатай АН нэгдэж буйгаа зарлан, мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, О.Цогтгэрэл, АН-ын удирдлагууд болох М.Тулгат, Ч.Өнөрбаяр, Б.Ган-Очир нар оролцов.
УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат
"Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ыид эрх баригчдаас хариуцлага нэхэж мэдээлэл хийж байна. УИХ-ын ээлжит бус чуулганыг өнөөдөр эсвэл маргааш нэн яаралтай зохион байгуулж үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэх шаардлагатай байна. Монгол Улсын төр УИХ юм. Бид ийм үед амраад байж болохгүй. 300 мянга гаруй хүн халдвар авсан, хичээл сургууль эхэлсэн, хоёр жил хоригдсон, шатахуунгүй болсон ийм үед бид амраад байж болохгүй. Сонгуулиас хойш бид бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдсан үе байхгүй.
Тиймээс нэгдүгээрт УИХ-ыг яаралтай хуралдуулах шаардлага тавьж байна. Хоёрдугаарт Ерөнхий сайдыг хариуцлагаа хүлээ гэсэн шаардлагыг тавьж байна. Өнөөгийн Засгийн газраас шалтгаалж энэ бүгд бий болсон.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хүсэлт хүргүүлж байна. 2021 оны гуравдугаар сараас хойш 100 жилийн ой тэмдэглэж, одон медаль тарааж, сонгууль, уул овоо тахих нэрийдлээр халдвар тараах үндэслэлийг тавьсан. Үүндээ уучлалт гуйх хэрэгтэй. Төрийн өндөрлөгүүд яг одоо гадаадад томилолтоор явж байна. Бид урагшаа хилээ хаалгасан, хойшоо шатахуунаа авч чадахгүй байна.
Өнөөдрийн хэмжээнд үүссэн нөхцөл байдлыг бүгд мэдэж байгаа. Түүнээс гадна малын шүлхий өвчин 13 аймагт тараад байна. Тиймээс Ардчилсан нам сөрөг хүчний хувиар дуу хоолойгоо илэрхийлж, хариуцлага нэхэж байна" гэсэн юм
Ардчилсан намын бүлэг дараах шаардлагыг тавьж байна.
- Шатахууны зах зээлийн үнэ, импортыг бүрэн чөлөөлөх
- ОХУ, БНХАУ хоёр улсад байгаа Монгол Улсын элчин сайд нарыг эгүүлэн татах
- Андлалын хөшөө, усан оргилуур гэх мэт хөрөнгө оруулалт нэрээр хийж буй луйврыг зогсоох
- Удаа дараа ёс зүйгүй үйлдэл гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцох гэсэн шаардлагуудыг биелүүлэхгүй бол аравдугаар сарын 1-нд Засгийн газрыг огцруулах бүх нийтийн тэмцлийг зохион байгуулна гэв.
Ub irged · 2021/09/23
Зайлаачээ өмхий новшнууд
Иргэн · 2021/09/23
Иргэн · 2021/09/23
Иргэн · 2021/09/23