Ирэх аравдугаар сарын 1-ээс иргэний үнэмлэх, гадаад паспорт, жолооны үнэмлэхийг заавал биедээ авч явах шаардлагагүй болно.

Тодруулбал, “E-Mongolia” аппликейшны шинэчилсэн хувилбарыг та гар утсандаа суулгаснаар дээрх бичиг баримтуудыг эх хувиар цахимаар ашиглах боломжтой гэсэн үг юм.

Шинэчилсэн хувилбарын бүртгэл хэсэгт байрлах иргэний үнэмлэх, гадаад паспорт, жолооны үнэмлэх “нэмэх” гэсэн сонголтууд дээр дарснаар таны бичиг баримтууд эх хувилбараараа үүсэх аж.